92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Ахмад ажилтнуудтай уулзалт хийв

    Тагнуулын байгууллагын ахмад ажилтан, Монгол Улсын гавъяат хуульч Я.Батсуурь, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам нар олон жилийн хүч хөдөлмөрөө зориулан зүтгэж явсан байгууллагадаа өчигдөр уригдан ирж залуу ажилтнуудтай уулзалт хийв. Ахмадууд тус бүрийн ажиллаж байх үеийн нөхцөл байдал, ажлын онцлог, өөрт тохиолдсон явдлуудын талаар дурсамж яриа өрнүүлэн сэтгэгдлээ хуваалцаж шинэ, залуу ажилтнуудад сургааль болох олон сайхан түүх хуучиллаа.

    ТЕГ-ын Хүний нөөцийн хэлтэсээс ийнхүү ахмад ажилтнуудыг урьж, бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулах нь уламжлал болсон бөгөөд ахмад, залуу үеийг холбох, тэдний залгамж чанарыг бататгах, сургамж зөвлөгөө авах ач холбогдолтой юм.

НИЙТЭЛСЭН: 2013-03-28 өдөр 12:10:0 цаг           ҮЗСЭН: 657