Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэрэгт хүчин зүтгэж буй ТЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлийнхэнд халуун мэндчилгээ дэвшүүлье.
Тагнуулын байгууллагын албан хаагч хууль журмыг дээдлэн хүндэлж, ард иргэдийн итгэл найдварыг биелүүлэхийн төлөө үнэнч шударгаар зүтгэн, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бөгөөд цаашид та бүхэн улам чадварлаг, мэргэшсэн баг, хамт олныг бүрдүүлж, орчин үеийн техник технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа чадамгай ашиглаж, тасралтгүй, тогтвортой, эрч хүчтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна.
Монгол цэргийн сүлд хийморь, суу алдар мандан бадрах болтугай.
Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл