Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газрын ажилтнуудын орон сууц ашиглалтад орлоо. 8 айлын байр бүхий 2 давхар барилгыг хүлээн авах нээлтийн ажиллагаанд ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл оролцож Тагнуулын байгууллагын орон нутаг дахь нэгжүүдийг бэхжүүлэх, албан хаагчдын амьдрах нөхцөлийг сайжруулахаар авч буй арга хэмжээний нэг болохыг дурьдаад барилгыг чанартай барьж гүйцэтгэсэн барилгын цэргийн 017-р ангийн хамт олонд талархсанаа илэрхийлэв.
Уг барилгын ажлыг өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн гүйцэтгэж, ийнхүү сар шинийн баярын өмнө хүлээлгэн өглөө.