Монголын зохиолчдын эвлэлийн 84 жилийн ой, “Алтан өд” наадмыг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэлээс олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг залуу зохиолч, яруу найрагч На.Батболд болон 4 залууд гардууллаа. Энэхүү шагналыг 1990 оноос хойш залуу яруу найрагчдын шилдэг бүтээлийг шалгаруулан олгодог уламжлалтай бөгөөд энэ удаа Тусгай архивын судлаач На.Батболд "Үг бүхнээс" бүтээлээрээ хүртлээ.