92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн эхлэв

    ТЕГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны ээлжит цугларалт зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Цугларалт зөвлөгөөнийг нээн ТЕГ-ын дарга Д.Гэрэл товч үг хэлж, энэ удаагийн цугларалт зөвлөгөөн нь өнгөрсөн хугацааны ажлын ололт амжилтыг дүгнэх, цаашид үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгоход чиглэгдэж буйг тэмдэглэн хэллээ. 

    Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрэлцэн ирж, Төр засгийг мэдээллээр хангах болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг биелүүлэхдээ нийт бие бүрэлдэхүүнд түргэн шуурхай, идэвх санаачлагатай, эрч хүчтэй ажиллах чиглэл өгөв. Мөн зарим яам, агентлагуудын дарга, удирдах ажилтнууд  уригдан оролцож, Үндэсний аюулгүй байдал, улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл хийсэн байна.

 

НИЙТЭЛСЭН: 2013-01-28 өдөр 12:10:1 цаг           ҮЗСЭН: 714