Шинэ оны босгон дээр ТЕГ-ын Дархан-Уул аймаг дахь Тагнуулын хэлтэс байгуулагдсаны 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр тус хэлтсийн хамт олон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗД Тамгын Газарт "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгуулж, Тагнуулын байгууллагын түүх үйл ажиллагааны тухай үзэсгэлэн, нэвтрүүлэг, баримтат кино, танилцуулгыг олон нийтэд дэлгэн толилуулж, зарим иргэдийн ажилласан жил, цагаатгалын талаар тусгай архивын лавлагаа гаргаж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлсэн байна.
Ойн арга хэмжээний хүрээнд орон нутгийн "Лха", "ТВ12", "Би Ди Эс" телевизийн сувгуудаар тагнуулын байгууллагын тухай нэвтрүүлэг, баримтат киног үзүүлсэнд Дархан-Уул аймгийн иргэд, олон нийт талархаж байна.