Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээнд ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.
Энэхүү тэмцээнийг Монгол Улсад Дипломат алба үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин 6, ОУИМ 6, ОУ-н Шатрын холбооны мастер 19, Спортын мастер 11, Дэд мастер 23 зэрэг Монгол Улсын шилдэг 64 шатарчин оролцсон “А” зэрэглэлийн тэмцээн юм.