92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2011 оны  02 -р сарын  24
 
Тендер шалгаруулалтын нэр:
Тагнуулын Ерөнхий Газрын Баянхонгор аймаг дахь хэлтсийн
барилгын их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгох.

Тендер шалгаруулалтын дугаар: ТЕГ-ИЗ-04           
Тагнуулын Ерөнхий Газрын Баянхонгор аймаг дахь хэлтсийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэх  тухай  битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос  урьж  байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь   50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Төлбөрийг ТЕГ-ын санхүүд бэлнээр тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерийн хамт төсөвт өртгийн үнийн саналын 2 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны  03-р сарын 28 -ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 03-р сарын 28-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэхгүй, дотоодын оролцогсдод үнийн хөнгөлөлт эдлүүлэхгүй. 
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жуулчны  гудамж Тагнуулын ерөнхий газрын байр                           
Утас: 264040. 92004040. 266956. 92004141. 99120139  факс: 264040
НИЙТЭЛСЭН: 2011-02-25 өдөр 16:10:2 цаг           ҮЗСЭН: 729