Монгол Улсын цэргийн багийн II ээлжийн бие бүрэлдэхүүнд багтаж Чад Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай MINURCAT энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн тагнуулын байгууллагын албан хаагчид Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод үүрэг гүйцэтгэсэн дүнгийн талаар илтгэв.
Тэд мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч ноён Ё.Махмуд болон тус энхийг сахиулах ажиллагааны командлагч хошууч-генерал Э.М.Канджи нараас ТЕГ-ын дарга Р.Болдын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн дурсамж бичиг, медаль дурсгасныг гардуулж өглөө.
Тус байгууллагын албан хаагчид зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хамтаар олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцож байна.