92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Терроризмоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөлдөв

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн 2010 оны тайлангийн хурал болж, хуралд зөвлөлийн гишүүдээс гадна 21 аймгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн онлайнаар шууд холбогдон оролцов. Хурлаар Зөвлөлд төлөөлөлтэй байгууллагуудын терроризмоос сэргийлэх ажлын харилцан уялдааг сайжруулах, тусгай бүлгүүдийн хамтарсан бэлтгэл сургуулилтыг тогтмолжуулахаар тогтсон байна.
ТТАЗЗ–ийн дарга Р.Болд байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал, кибер орчны хамгаалалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн сүлжээний найдвартай байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах талаар зөвлөлийн гишүүд, салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд чиглэл өгөв.
Хурлын үеэр Төрийн холбооны газраас Монгол улс дахь мэдээллийн терроризмын өнөөгийн нөхцөл байдал, Эрүүгийн цагдаагийн газраас галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийн тухай мэдээлэл хийсэн байна.
ТТАЗЗ нь ТЕГ-ын даргаар ахлуулан төрийн 16 яам, агентлагийн  дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг юм.

НИЙТЭЛСЭН: 2011-01-25 өдөр 11:10:0 цаг           ҮЗСЭН: 1466