ТЕГ-ын дарга Р.Болд төв, орон нутгийн гүйцэтгэх газар, хэлтсийн бие бүрэлдэхүүнд хандаж тагнуулын байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх, хэрхэн ажиллах талаар үүрэг тавьж зөвлөгөө өгөв.
Тэрээр Тагнуулын дүн шинжилгээний ажлыг эрс сайжруулж, байгууллага дотроо харилцан мэдээлэл солилцох ажлыг шинэ шатанд гаргах, гол хүчээ чухал чиглэлд төвлөрүүлж багаар ажиллах зарчмыг удирдлага болгохыг анхааруулав. Мөн гүйцэтгэх ажилтнуудыг сургалт дадлагад идэвхтэй хамрагдах, ялангуяа гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг сануулав.