ТЕГ-ын “Эрч” спорт хорооны 5 жил, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 26-р их хурлыг угтаж, тус газраас “Хүмүүнлэгийн үйлс-Бидний оролцоо” сэдэвт аян зохион явуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Донорын өдөрлөг зохион байгуулж, нийт 26 хүн 10 гаруй литр цусаа өгсөн нь 100 гаруй хүний амь насыг аврах боломж олгож буй юм. Мөн “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 280 хүн ДОХ/БЗХӨ-ний шинжилгээнд сайн дураараа хамрагдсан байна.