92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ГХЯ-ны залуу ажилтнуудтай уулзалт зохиов

ТЕГ-аас ГХЯ-ны залуу ажилтнуудад зориулан танилцах уулзалт, сургалтыг зохион байгуулав. Хоёр байгууллагын ажил хэргийн харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцолыг бэхжүүлэх хүрээнд зохиогдсон энэ уулзалт, сургалтанд тус яамны 36 ажилтан хамрагдан ТЕГ-ын үүрэг, зорилт, үйл ажиллагаа, Үндэсний болон мэдээллийн аюулгүй байдал, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, гадаадын тусгай албадын үйл ажиллагаа, хилийн чанадад буй өөрийн орны байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал зэрэг сэдвээр лекц сонсож, харилцан санал бодлоо солилцов. Мөн тэд Тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг харуулсан үзүүлэн, тусгай архивын зарим ховор баримт бичиг, үзмэр, ном болон тус архивын баримт материал ашиглан бүтээсэн “Маршал Х.Чойбалсан” баримтат киног үзэж сонирхсон байна.

НИЙТЭЛСЭН: 2010-11-16 өдөр 16:10:4 цаг           ҮЗСЭН: 1315