Тус газрын биеийн тамир, спортын “Эрч” хорооны 5 жилийн ой болж, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар тус хорооны дарга, дэд хурандаа Баярсайхан газрын бие бүрэлдэхүүнд мэдээлэн спортын тодорхой төрлүүдээр амжилт гаргасан зарим тамирчин, дасгалжуулагч нарыг шагнаж урамшуулав. Ойг тэмдэглэх үеэр хорооноос зохиосон тэмцээн, уралдааны фото зургаар үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолт, жудо, кудо, бокс, таэквондо зэрэг спортын төрлүүдээр үзүүлэх тоглолт, хорооны тамирчдын дунд үндэсний бөхийн барилдаан тус тус зохион байгуулсан байна.
Мөн ТЕГ-ын 2010 оны спартакиадын эхний 5 байр эзэлсэн газар, хэлтсүүдэд “Өргөмжлөл”, цом гардуулжээ.