92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Монголын Ахмадын өдөр, ТЕГ-ын ахмадын байгууллагын 40 жилийн ойг тохиолдуулан тус газрын удирдлага ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү тэмдэглэлт өдрүүд давхацсан баяраар тагнуулын байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж хойч үедээ үлгэр дууриал болж буй гавъяаг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 6 хүнийг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”, 9 хүнийг “Цэргийн гавъяаны одон”, 1 хүнийг “Алтан гадас одон”-гоор тус тус шагнасныг гардуулав. Мөн байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдэг, медалиудаар нэр бүхий 80 гаруй ахмад шагнуулсан байна.

НИЙТЭЛСЭН: 2010-10-04 өдөр 15:10:5 цаг           ҮЗСЭН: 1344