ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн сонсогчид санаачлан байгал орчноо хамгаалах ажлын хүрээнд Төв аймгийн Борнуур сумын “Нарт” багийн нутагт орших тус газрын “Ёл хад” амралтын орчмыг цэвэрлэв. Тэд Улаанбаатар-Дарханы засмал замаас “Ёл хад” амралт хүртэлх 8 км замын дагуу хоёр тийшээ тус бүр 100 м газар, горхины эрэг болон амралтын орчим ойролцоогоор 170 га талбайг хур хогоос нь салгажээ. Уг арга хэмжээнд тус Академийн нийт багш, сонсогч нар оролцсон байна.