92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Хэлэлцээр байгуулав

ТЕГ нь АНУ-ын “Рэйтон” /Raytheon/ компанитай хамтран ажиллах тухай ерөнхий хэлэлцээр байгуулав.
Тус компани техник технологийн дэвшил, ололтыг батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт нэвтрүүлэх, тоног төхөөрөмж, програм хангамж үйлдвэрлэх, нэгдсэн шийдэл гаргах чиглэлээр ажилладаг, дэлхий даяар тархсан 75 мянга гаруй ажилтантай, 25 тэрбум ам.долларын жилийн орлоготой дээрхи чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм.
Рэйтон компани кибер аюулгүй байдал, тухайлбал онц чухал мэдээлэл, мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чиглэлээр сүүлийн жилүүдэд онцгой анхаарч дэлхийн олон улс орны Засгийн   газар болон Fortune 500 компаний итгэлийг олсон найдвартай түнш ажээ.
Хэлэлцээр байгуулагдсанаар кибер аюул заналыг сөрөн зогсох үндэсний чадавхийг бий болгох ач холбогдолтой юм.

НИЙТЭЛСЭН: 2010-10-20 өдөр 15:10:1 цаг           ҮЗСЭН: 1338