ТЕГ-ын удирдлага нийслэлд болох зөвлөгөөнд оролцохоор ирсэн аймгуудын Засаг дарга нарыг урьж, уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь орон нутаг дахь ТЕГ-ын үйл ажиллагааны чиг үүрэгт хамаарах асуудлаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд Засаг дарга нар ТЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчны тухай мэдээлэл авсан байна