92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Манай улсын ЭМЯ-нд дахин тусламж үзүүллээ

Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөл /ТТАЗЗ/-ийн шугамаар АНУ-ын MSI /Medical Science International/ олон улсын байгууллага 2009 онд халдварт өвчний нянг илрүүлэх зориулалттай лабораторийн тоног төхөөрөмжийг манай ЭМЯ-нд тусламжаар өгч байсан билээ.  Энэ сайн санааны арга хэмжээний үргэлжлэл болгож, халдварт өвчний нянг шинжлэхэд шаардагдах нэмэлт тоног төхөөрөмж, шинжилгээний тест,  дагалдах хэрэгслийн хамт ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн байна. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд, ТТАЗЗ-ийн гишүүн Ж.Цолмон, БГХӨСҮТ-ын захирал Д.Отгонбаатар, ТТАЗЗ-ийн ажилтнууд болон MSI байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.
Эдгээр тоног төхөөрөмж нь байгалийн голомтод халдварт өвчнийг газар дээр нь 3-10 минутанд шинжлэн тогтоох боломжтой,  манай орны нөхцөлд тохирсон, цаг үеэ тусламж болж байгааг ЭМЯ-ны хамт олон тэмдэглэж, талархалаа илэрхийлэв.
Цаашид хүн болон малын халдварт өвчнийг илрүүлэх, түүнээс сэргийлэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг тусламжаар нийлүүлэхээ тус байгууллагаас мэдэгдсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2010-05-20 өдөр 15:10:1 цаг           ҮЗСЭН: 1434