Үндэсний Тагнуулын Академийн Олон улсын харилцааны тэнхим 2010 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Тус хуралд Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Стратеги судлалын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ын Олон улсын харилцааны сургууль, БХИС-ын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хилийн цэргийн дээд сургуулийн төлөөлөгчид оролцож илтгэл тавьсан байна. Хуралд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар оролцож үг хэлжээ.