Үндэсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг удирдамж болгон Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт тус хоёр байгууллагын удирдлага гарын үсэг зурав.