92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Онол практикийн хурал боллоо

Үндэсний тагнуулын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс  ”Гүйцэтгэх ажлын эрх зүйн зохицуулалт” сэдэвт онол-практикийн хурлыг зохион байгуулж, ХЗДХЯ, УЕПГ, ТЕГ, АТГ, ЭЦГ, ҮАБЗ-ын дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн, ЗХЖШ-ын ЦТГ, ХХЕГ-ын ХТА, ШШГЕГ, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Цагдаагийн академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын удирдах ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцож  холбогдох илтгэл, сэдвүүдийг хэлэлцэв.

Хуралд оролцогчид  гүйцэтгэх ажлын тухай хуулийн хэрэгжилт, цаашид түүнийг боловсронгуй болгох арга замын талаар санал солилцож, тодорхой саналууд дэвшүүлэн цаашид  уулзалтыг тогтмолжуулж,  асуудлыг нарийвчлан ярилцаж байх нь зүйтэй гэж үзсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2010-04-30 өдөр 11:10:4 цаг           ҮЗСЭН: 1481