Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас санаачлан хуучин НАХЯ-ны бүтцэд байсан УЦСЕГ, ГАХГ, Хилийн ба ДЦУЕГ, ЗХХБУГ-ын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдсөн, архивт байнга хадгалагдах ёстой баримтууд дутуугаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд гардаг зарим доголдлыг арилгахын тулд ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын архивын дарга нар болон лавлагааны ажилтнуудыг урьж, уулзалт-ярилцлага зохион байгуулав.
Уулзалт-ярилцлагаар ТЕГ-ын Тусгай архиваас гаргасан жагсаалтын дагуу дутуу байгаа баримтуудыг эрж хайх ажлыг тус тусын байгууллага дээрээ зохион байгуулах, сан хөмрөгт байхгүй баримтуудын нэгдсэн судалгаа гаргаж, иргэдийг үнэн зөв мэдээллээр шуурхай үйлчлэх талаар ярилцаж тохиролцсон байна.