Германы Дюссельдорф хотноо уржигдар эхэлсэн жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний өдрийн барилдаанд Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2009 оны дэлхийн аварга Х.Цагаанбаатар 66 кг-ын жинд зодоглож, алтан медаль хүртлээ.