92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ДЭЭД СУРГУУЛИАС АКАДЕМИ ХҮРТЭЛ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 350 тоот тушаалаар Тагнуулын байгууллагыг тусгай мэргэжлийн боловсон хүчнээр хангадаг ТЕГ-ын Дээд сургууль ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИ  болов.

1997 онд байгуулагдсан тус Академи Монгол Улсын тагнуулын байгууллагад төдийгүй иргэний бусад салбарт олон арван гүйцэтгэх албаны мэргэжилтэн, хуульчид бэлтгэн гаргасан юм.

Хуулиар тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын эрэлт, хэрэгцээг хангасан тагнуулын ажилтан бэлтгэх, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын болон бусад аргаар хангах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулдаг сургалт эрдэм шинжилгээний үндэсний төв болох эрхэм зорилготой тус сургууль 13 дахь хичээлийн жилийнхээ өмнө ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИ болсон нь зөвхөн нэрийн төдий биш сургалтын төлөвлөгөө, эрдэм судлалын арга зүй, бүтэц зохион байгуулалт зэрэг агуулга, чанарын томоохон өөрчлөлт, дээд боловсролын байгууллагын түвшинд “эрийн цээнд хүрч” төлөвшсөний илрэл болж байна.

Тус академи сүүлийн хоёр жилд элсэлт аваагүй бөгөөд энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, бүтэц, зохион байгуулалтын бусад бэлтгэлийг хангасан байна. Бүтцэдээ судалгаа эрдэм шинжилгээний төв, гүйцэтгэх ажил, нийгэм судлал, эрх зүй, гадаад хэл, албаны бэлтгэлийн тэнхим зэрэг сургалт, эрдэм шинжилгээний нэгжтэй байсан тус Академи шинээр батлуулсан Дүрмийн дагуу олон улсын харилцааны тэнхимийг шинээр байгуулснаар аюулгүй байдал, олон улсын харилцааны чиглэлээр сургалт, судалгааны ажил хийх боломж нэмэгдэх юм.

Академи 2009-2010 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс сонгон шалгаруулж боловсролын бакалавр зэрэгтэй “Аюулгүй байдлын ажилтан”-ыг 4 жилийн хугацаанд бэлтгэх сургалтыг олон улсын жишигт нийцсэн тусгай албаны боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явуулж эхэллээ.

НИЙТЭЛСЭН: 2009-09-04 өдөр 10:10:0 цаг           ҮЗСЭН: 2347