92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“Террорист халдлагын үед орон нутгийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт сургалт боллоо.

“Террорист халдлагын үед орон нутгийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт хоёр өдрийн “Чойр-1” сургалт-дадлагыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төвд Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс зохион явууллаа.
Терроризмтой тэмцэх тухай хуулийн дагуу Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс орон нутагт явуулж буй ээлжит сургалт дадлагад төмөр замын зангилаатай Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь /Сайншанд, Замын-үүд/, Хэнтий, Дорнод аймгийн терроризмтой тэмцэх салбар зөвлөлийг төлөөлсөн ажилтнууд оролцож, санал бодлоо солилцсон.
     Үүний дараа сургалт-дадлагад оролцогчид УБТЗ-аас зохион явуулсан “Говийн чоно-2” үзүүлэх сургуулилтыг сонирхож, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлөөс уг сургуулилтад амжилттай оролцсон 11 хүнийг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагналаа.
     Сургалт-дадлагын хаалтын ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Засаг дарга бөгөөд Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Баянмөнх оролцож, олон улсын терроризмын аюул заналхийлэл, түүнээс сэргийлэх хүчний байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулахад энэхүү сургалтын ач холбогдол оршиж байгааг онцлон тэмдэглэв.
   


ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ
НИЙТЭЛСЭН: 2009-08-31 өдөр 15:10:4 цаг           ҮЗСЭН: 54