92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын даргын мэндчилгээ

Монгол Улсын тагнуулын байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн баярын мэндийг тусгай албаны, офицер, ахлагч, албан хаагч, ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд болон нийт ахмадууддаа өргөн дэвшуүлье.
   Тагнуулын байгууллага нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хундэтгэх, нууцлалыг хангах, байгууллага, иргэдийн туслалцаа дэмжлэгт тулгуурлах зарчмыг удирдлага болгон зөвхөн хуулийн хүрээнд ажиллаж байна.
   Тагнуулын байгууллагаас ард түмнийхээ ашиг сонирхлыг хамгаалахын төлөө бүтээсэн дийлэнх ажил үйлс нь хэдийгээр ажил, үүргийнхээ онцлогийн улмаас далд байдаг боловч үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах үүргээ нэр төртэй биелүулэх, ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болохын төлөө тагнуулын байгууллагын хамт олон чармайн ажиллаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
   Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Тагнуулын байгууллагын ундсэн чиг үүрэгт нийцүүлэн эрх зүйн орчин, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, мэдээлэл, харилцааны технологийн хөгжилтэй уялдуулан боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэхээр дэс дараатай арга хэмжээ авч байна.
   Тагнуулын байгууллага нь цаашид ч зөвхөн төр, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, ажлын арга барилаа боловсронгуй болгох, аль болох нээлттэй ажиллахыг тэргүүлэх чиглэл болгоно.
Та бүхний амьдрал ахуй амгалан тэнүүн, ажил үйлс өрнүүн бүтэмжтэй байх болтугай.


ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА   Р.БОЛД
НИЙТЭЛСЭН: 2009-08-31 өдөр 13:10:5 цаг           ҮЗСЭН: 1444