Мосулын шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо автомашин дэлбэрч 8 хүн алагдаж, 18 хүн шархдажээ. Үүнтэй зэрэгцэн бусад хотуудад алан хядагчид 4 хүнийг буудан хороосон байна. Багдад, Байджи, Бакубы, Киркукт болсон халдлагын үеэр 14 хүн алагдаж, 19 хүн шархдасан байна.