Багдадын Кадхимия дүүрэгт шувууны дэлгүүрийн ойролцоо 2 автомашин дэлбэрч, 17 хүн алагдаж, 45 хүн шархдасан байна. Үүнтэй ижил төрлийн 2 дэлбэрэлт Хиллагаас өмнө зүгт 70 км-т орших Шомалид болж 16 хүн амь үрэгдэж, 44 хүн шархдасан байна. Карбалад болсон дэлбэрэлтэд 5 хүн амь үрэгдэж, 16 хүн шархдажээ. Мөн энэ үеэр Эль-Фаллуджед иракийн цэрэг снайперийн суманд оногдож шархдав.
Пакистаны холбооны удирдлагын нутаг дэвсгэрт хамрагдах Орокзай омгийн нийслэл Калай хотод цэрэгжсэн хүмүүс олноор үйлчлүүлдэг худалдааны захад дэлбэрэлт болж 16 хүн алагдаж, 27 хүн шархдажээ. Халдлагын хариуцлагыг Техрик-и-Талибан хүлээсэн байна.
Хама хотын захад орших Бурак дахь цэргийн хангамжийн үйлдвэрийн ойролцоо бага оврын автобус дэлбэрч, энгийн 54 оршин суугч алагджээ.