Иракийн нийслэл Багдадаас 15 км-т орших Таджи хотын Засгийн газрын байр руу амиа золиослогч этгээд халдаж, 22 хүний аминд хүрч, 44 хүнийг шархдуулсан байна. Амь үрэгдэгсдийн 19 нь цалингаа авахаар хүлээж байсан Иракийн Сахвагийн цагдаагийн ажилтнууд, үлдсэн 3 нь иракийн цэргийн албан хаагч нар байжээ.