Иракийн Киркук хотын цагдаагийн төв байр руу атомашинтай амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, дэлбэрэлтэд 36 хүн алагдаж, 105 хүн шархдажээ. Шархдагсдын дотор хотын цагдаагийн дарга байв. Дэлбэрэлтийн дараа халдлага үйлдэгч 3 этгээд аюулгүй байдлын хүчин рүү гар бөмбөг шидэхийг завдсан ч хариу суманд алагдсан байна.