Хайбер-Пахиунхва мужийн баруун хойд хэсэгт орших Сирэй Науранг хотод Пакистаны 30-50 талибууд цэргийн шалган нэвтрүүлэх цэгт халдлага үйлджээ. Цэрэг, алан хядагчдын хооронд хэдэн цаг үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн болж цэргийн 13 албан хаагч, энгийн 10 иргэн,12 алан хядагч алагдсан байна. Амь үрэгдсэн алан хядагчдын дотор хэд хэдэн амиа золиослогч байсан гэж албаныхан мэдэгджээ. Пакистаны талибууд уг халдлагыг өнгөрөгч сард АНУ, Пакистаны хамтарсан арга хэмжээний үеэр алагдсан талибын 2 удирдагчийн хариуг авах зорилгоор үйлдсэн гэж мэдэгдэв.