Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо “Лхүмбийн хэрэг-80 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг уг чиглэлээр хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын эрдэмтэн судлаачдыг урьж, оролцуулан зохион байгууллаа.
Уг хуралд ТЕГ-ыг төлөөлөн тус газрын Тусгай архивын ажилтан, судлаач Б.Эрдэнэбилэг “Лхүмбийн хэрэг ба Дотоодыг Хамгаалах газар” сэдвээр өөрийн илтгэлийг хэлэлцүүллээ. Илтгэлийн гол агуулга нь 1930-аад онд Монгол оронд гадны нөлөөллөөр явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар, түүхэн үнэнийг архивын баримтанд тулгуурлан гаргаж, тухайн цаг үеийн шаардлагаар хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн Дотоодыг Хамгаалах газрын ажилтнууд гэрчийг үлдээлгүй устгах их гүрний бодлогын золиос болж, хэлмэгдсэн тухай судалгаа, тоо баримттайгаар дурдсан байна. УАХБ-ын ажилтнуудаас зөвхөн гардан гүйцэтгэгчид биш алдаатай, буруу үйл ажиллагаа явагдаж байгаа эсэргүүцэж байсныхаа төлөө хэлмэгдсэн байдаг.