92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ

Тагнуулын байгууллагын үе үеийн ахмадууд, ажилтан, албан хаагчид та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, үндэсний их баярын мэндчилгээ дэвшүүлье.
       Энэхүү түүхэн цаг үед  бид бүхэн Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, техник, технологийг шинэчлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шинэчлэлийн бодлогуудыг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрэхээр эрмэлзэн ажиллаж байгаа билээ.
      Тагнуулын байгууллагын шинэчлэлийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
        Та бүхэн сайхан наадаарай.
 


ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
 ДАРГА, ХУРАНДАА Б.АРИУНСАН

НИЙТЭЛСЭН: 2013-07-10 өдөр 00:55:5 цаг           ҮЗСЭН: 714