A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 827

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 827

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 828

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 828

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 775

Монгол генералуудын өдөрт зориулав.

Монгол генералуудын өдөрт зориулав.
Хурандаа генерал С.Лувсангомбо
 
Монгол генералуудын өдрийг тохиолдуулан нэгэн эрхэм хүмүүний талаар бичиглэн уншигч танаа хүргэж байна.
 
Энэ хүмүүн бол Монгол Улсын зэвсэгт хүчний түүхэнд төрсөн цөөхөн хурандаа генералын нэг, эдүгээ Монголын хамгийн өндөр цолтой генерал болох НАХЯ-ны сайд асан Сономын Лувсангомбо бөгөөд өдгөө 94 насыг зооглон Москва хотноо гэр бүлийн хамт энх тунх амьдарч байна.  
 
 
 
Эрхэм хүмүүний намтраас товчлон хүргэхэд тэрбээр 1924 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төржээ. Бага, дунд сургуулиа дүүргэн 1944-1948 онд ЗХУ-ын Тамбов хотын Артиллерийн техникийн дунд сургууль, 1948-1954 онд Москва хотод Цэргийн артиллерийн инженерийн академи, 1960-1965 онд ЗХУ-ын Барилгын инженерийн дээд сургуульд эчнээгээр тус тус суралцсан.  
 
          1944 онд хуягт бригадад цэрэг, бага дарга, 1948-1954 онд ЦЯЯ-ны зэвсгийн үйлдвэрт зэвсгийн техникч, 1954-1956 онд Цэргийн ерөнхий сургуульд багш, армийн их бууны дивизионд артиллерийн бэлтгэлийн дарга, 1956-1959 онд Барилга сантехникийн трестэд ерөнхий инженер, Төв хороонд барилгын асуудал эрхэлсэн ахлах зааварлагч, II нарийн бичгийн даргын туслах, 1959-1971 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, 1 дүгээр орлогч сайд, 1971-1972 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны дарга, 1972-1982, 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилга архитектурын комиссын дарга, Барилга-архитектур, техник хяналтын улсын хорооны даргаар ажиллаж байжээ.
 
1972-1979 онд Монгол-Болгар, 1974-1978 онд Монгол-Польш, 1979-1982 онд Монгол-Вьетнам, Монгол-Лаос, 1984 оноос Монгол-Унгар, Монгол-Германы Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах комиссын Монголын хэсгийн даргаар ажиллаж байв.
 
Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, БНУАУ, БНАЛАУ-ын Хөдөлмөрийн гавьяаны одон болон ЗХУ, бусад орны медалиудаар шагнажээ.
 
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 105 дугаар тогтоолоор дэслэгч генерал, 1982 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хурандаа генерал цол шагнагджээ.
 
Тэрээр НАХЯ-ны сайдаар томилогдохын өмнө Ардын армийг өргөтгөн зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэж, тухайн үед нэг миллиард гаруй шилжих рублийн буцалтгүй тусламжаар Зөвлөлтөөс сүүлийн үеийн зэвсэг техник худалдан авах ажлыг зохион байгуулж, армийн ар тал, зэвсэг техник, аж ахуйг бэхжүүлэх ажлыг богино хугацаанд гүйцэтгэсэн учир дэслэгч генерал цол хүртжээ.
 
Тэрээр 1982 оны 2 дугаар сард НАХЯ-ны сайдаар томилогдож, 1984 оны 9 дүгээр сарын 3-ныг хүртэл уг албыг хашжээ. НАХЯ-ны сайдаар томилогдсон үеийнхээ тухай дурсан өгүүлэхдээ: “1982 онд БНХАУ хөрш зэргэлдээ Вьетнам улсыг цэргийн хүчээр довтолж, Зөвлөлт Холбоот Улстай харилцах харилцаа нь улам хүйтрээд байлаа. Энэ үед манай өмнөд хилийн байдал ч түгшүүртэй болж эхэлсэн. Нөхцөл байдал ийм болсон үед Ю.Цэдэнбал дарга намайг өрөөндөө дуудаад “Бид Зэвсэгт хүчнээ орчин үеийн шинэ зэвсэг техникүүдээр хангаад үндсэндээ дууслаа. Одоо бидэнд хилээ бэхжүүлэх, ялангуяа урд хилээ бэхжүүлэх шаардлага тулгараад байна. Ялангуяа хүн хүчийг нь зузаатгах, орчин үеийн зэвсэг техникээр хангах нэн шаардлагатай байна.  Мөн хилийн отрядуудын  байршил, анги нэгтгэлийг шинэчлэн  зохион байгуулах, хилчдийн орон байр, ахуй амьдралд анхаарах хэрэгтэй байна. Чи цэргийн хүн. Хилийн цэргийг сайн мэднэ. Тиймээс чамайг НАХЯ-ны сайдын албан тушаалд томиллоо. Ажлаа хүлээж ав” гэсэн юм.  Ингээд би энэ албан тушаалыг хүлээж аваад 1984 оныг хүртэл ажилласан юм. НАХЯ-ны сайдын албан тушаалд томилогдохдоо хурандаа генерал цолоо хүртсэн дээ” хэмээн өгүүлсэн байдаг.
 
 НАХЯ-ны сайдаар ажиллаж байх үеийн нөхцөл байдал нь УАХБ-ын үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг шинэчлэх зүй ёсны шаардлага бий болсон цаг үе байсан бөгөөд энэ дагуу нөхцөл байдлаа тодорхойлж ажилласны үр дүнд нам, төрийн удирдах байгууллагаас УАХБ-ын талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байсан бөгөөд 1982 онд Төв Хорооны УТТ-оос “УАХБ-ыг боловсон хүчнээр бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай”, 1984 онд НАХЯ-ын УАХЕГ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолууд тус тус гарч, хэрэгжиж байв. Үүний дагуу НАХЯ-ны сайдын 1983 оны 8 дугаар сарын удаа дараагийн тушаалуудаар ЗХУ-ын УАХХ, цэргийн болон тусгай мэргэжлийн сургуулиудад нэр бүхий 230 гаруй ажилтныг суралцуулахаар явуулж байжээ.
 
НАХЯ-ны сайдын ажлыг хүлээж авсан үетэй давхцан БНХАУ, БНМАУ-ын хооронд хилийн хэлэлцээр байгуулсны 20 жилийн ой тохиож, мөн ойгоор хилийн шугамаа тодотгох, хилийн шалгалт хийх ажлыг удирдлагаар ханган зохион байгуулсан байна.
 
1982 онд УАХБ-ын 60 жилийн ой тохиож, МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх улсын комисс ажиллуулж, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулж, ойг тохиолдуулан УАХБ-ын ахмад үеийнхний баатарлаг түүхийг урлаг, утга зохиолд мөнхлөх зорилгоор зохиолчдын дунд болзолт уралдаан, музей,  үзэсгэлэн, чекистийн гурван үеийн уулзалт зэргийг зохион байгуулжээ.  
 
1990 оны өөрчлөлт шинэчлэлтийн жилүүдэд хурандаа генерал С.Лувсангомбыг “НАХЯ-ны сайдаар ажиллаж байх үедээ Ю.Цэдэнбалд зориулж, ЗХУ-д байшин бариулах ажлыг гардаж хийсэн” гэх хэргээр буруутган шалгасан бөгөөд энэ нь Улс төрийн товчооны шийдвэрийн дагуу хийгдсэн ажил байв.  Мөн  “тойрон хүрээлэгчид”-ийн бүлгийнхэн гэсэн нэр зүүн шалгагдаж, хожим шүүхээс “энэ бол эрүүгийн хэрэг биш” гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
 
Монгол төрийнхөө төлөө өргөсөн тангарагтаа хоёргүй сэтгэлээр үнэнч зүтгэсэн эрхэм генералын амьдралын товчхон түүхийг өгүүллээ.     
 
 
 
Б.Эрдэнэбилэг