A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 827

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 827

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 828

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 828

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 775

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫГ ХАМГААЛАХАД ТУСЛАЛЦАА, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫГ ХАМГААЛАХАД ТУСЛАЛЦАА, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

Засгийн газрын 2017 оны 246 дугаар

 тогтоолын 5 дугаар хавсралт

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫГ ХАМГААЛАХАД ТУСЛАЛЦАА,

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ

УРАМШУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь төрийн болон албаны нууц (цаашид “нууц” гэх)-ыг задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, нууцын хадгалалт, хамгаалалтад иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

1.2. Нууцыг задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлсэн, нууц хамгаалалтад бодитой хувь нэмэр оруулсан, хууль бус үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлэл өгсөн буюу бусад хэлбэрээр тагнуул, хууль сахиулах байгууллага (цаашид “байгууллага” гэх)-д туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.3. Иргэн, хуулийн этгээдийг урамшуулахдаа шударга, хуульд нийцсэн байх зарчмыг баримтална.

1.4. Цаг үеэ олсон, үнэн зөв мэдээллээр туслалцаа үзүүлсэн, нууц задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан, түүнчлэн бусад хэлбэрээр төрийн нууц хамгаалалтад бодитой хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдэд энэхүү журамд заасан урамшуулал олгоно.

Хоёр. Иргэн, хуулийн этгээдийг урамшуулах

үндэслэл, хэлбэр, үнэлгээ

2.1. Дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээдийг энэ журамд заасны дагуу урамшуулж болно:

2.1.1. нууц задарч, үрэгдэж болзошгүй нөхцөл байдал бий болсон, задруулсан, үрэгдүүлсэн тухай мэдээлэл ирүүлсэн;

2.1.2. нууц задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлж, хамгаалалтад авсан;

2.1.3. тагнуулын байгууллагаас нууцыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн;

2.1.4. нууц хамгаалахад шаардлагатай шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологийн ололт, дэвшлийг ашигласан бүтээл, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, практикт нэвтрүүлсэн.

2.2. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ зүйлийн 2.1.1-д заасан мэдээллийг шалгаж, үнэн бодитой, үндэслэлтэй болох нь тогтоогдсоны дараа урамшуулна.

2.3. Иргэн, хуулийн этгээдийг дараах хэлбэрээр урамшуулна:

2.3.1. мөнгөн урамшуулал олгох;

2.3.2. байгууллагын шагналаар шагнах;

2.3.3. бусад хэлбэрээр урамшуулах.

2.4. Иргэн, хуулийн этгээдэд олгох мөнгөн урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтооно:

2.4.1. ”Онц чухал нууц” зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг;

2.4.2. “Маш нууц” зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  21-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг;

2.4.3. ”Нууц” зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг.

2.5. Иргэн, хуулийн этгээдээс үзүүлсэн туслалцаа, дэмжлэгийг нууцын зэрэглэл, ач холбогдлоор нь шалгуур болгож үнэлнэ.

2.6. Төрийн нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бол тагнуулын байгууллагын даргын тушаалаар, албаны нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бол хууль сахиулах байгууллагын даргын тушаалаар урамшуулна.

Гурав. Бусад

3.1. Байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

3.2. Иргэн, хуулийн этгээдийг урамшуулахад шаардагдах мөнгөн урамшууллыг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 8.1.2, 11.1.3-т заасны дагуу төрийн байгууллага жил бүрийн төсөвтөө тусгаж санхүүжүүлнэ.

 

 

 

 

---оОо---