92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛНА

 

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Турк Улстай хөгжүүлэх хамтын ажиллагаа, түүний дотор төрийн албан хаагчдыг чадавхжуулах сэдвээр хийсэн уулзалт ярилцлага боллоо.

 

Монгол Улсын төрийн албан хаагчдын сургалт хөгжилд БНТУ-ын Засгийн газрын зүгээс тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэн дэмжлэг үзүүлж ирсэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг талархал илэрхийлээд цаашид богино, дунд, урт хугацааны сургалтын хамрах хүрээ, чиглэлийг өргөжүүлж, төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагаагааг хөгжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлэв.

 

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш дэвшүүлсэн санал санаачилгуудыг ажил хэрэг болгох талаар идэвхийлэн ажиллаж, Монгол Улсын төрийн албаны шинэтгэлд төрийн албан хаагчдын сургалтаар дамжуулан хувь нэмэр оруулах боломжтойгоо мэдэгдлээ.

 

Уулзалтын үеэр Турк улсын төрийн албаны болон бусад байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох сургалт, семинар, бага хурлуудад оролцох, Туркийн их, дээд сургуулиудад турк хэл сурах хүсэлтэй төрийн албан хаагч, дипломатч, судлаачдад зориулсан 6-10 сарын хугацаатай  хэрэгжүүлдэг “KATİP” хөтөлбөрт 2021 онд төрийн албан хаагч 10 хүнийг хамруулахаар тогтжээ.

 

Туркийн Засгийн газрын тэтгэлгээр манай улсын 300 гаруй иргэн суралцаж төгссөн бөгөөд энэ жил 44 хүн хамрагдаад байна.

 

НИЙТЭЛСЭН: 2021-06-29 өдөр 17:12:0 цаг           ҮЗСЭН: 969