Танилцуулга: Арилжааны банкууд дараахь бодлого, хөтөлбөр, журам, хянан шалгалтын үйл ажиллагааг явуулах шаардлагатай:
-
Терроризм, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тогтоох, түүнийг царцаах, энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэх;
-
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тогтоох, түүнийг царцаах, энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэх;
• Монголбанк болон эрх бүхий байгууллагаас өндөр эрсдэлтэй орнуудад чиглэсэн хяналт шалгалтын арга хэмжээг хэрэгжүүлэх. Монголбанк нь өөрийн хяналт шалгалтын чиг үүргийнхээ хүрээнд арилжааны банкууд дээрх шаардлагыг үр дүнтэй хэрэгжүүлж буй болон холбогдох арга хэмжээг тухай бүр авч буй эсэхэд хяналт тавьна.
Хяналт, шалгалтын зорилго
-
Харилцагчийг тогтоох, гүйлгээнд хяналт тавих улмаар хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүний хөрөнгийг царцаахтай холбоотой арилжааны банкуудаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх.
-
Монголбанк болон эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагын дагуу өргөтгөсөн харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа болон гүйлгээнд тавих хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой арилжааны банкуудаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх;
-
Өндөр эрсдэлтэй орнуудад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр холбогдох хууль, дүрэм журамд заасан шаардлагуудыг хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх.
Хяналт шалгалтын журам
Дотоод хяналт шалгалт явуулахад шаардлагатай асуулгууд:
Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой асуултууд
Удирдах зөвлөлөөс МУТСТ хүрээнд дараах асуудлаар дотоод хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг эсэх?
-
Терроризмыг санхүүжүүлэх
-
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх
-
Өндөр эрсдэлтэй орнуудад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
-
Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүнийг таньж мэдэхэд чиглэсэн журам, арга хэмжээг хэрэгжүүлдэг эсэх, харилцагч болохоос эхлэн үйлчилгээ үзүүлэх хугацаанд арилжааны банкинд харилцагчийг таньж мэдэх боломж бий эсэх?
3. Эрх бүхий байгууллагаас тавьсан хүсэлт, зааврын дагуу арилжааны банкинд хадгалагдаж байгаа хөрөнгө, мөнгөн хөрөнгийг нэн даруй царцаах, түүнчлэн аюулгүй орчинд байлгах журам бий эсэх?
4. Харилцагч, эсхүл бусад этгээдийн зүгээс хөрөнгө, мөнгөн хөрөнгийг ашиглах үед нь хяналт тавих журам бий эсэх?
5. Эрх бүхий байгууллагаас тавьсан хүсэлт, зааврын дагуу хөрөнгө, мөнгөн хөрөнгөнд нэвтрэх, ашиглах зөвшөөрөл олгох журам бий эсэх?
6. Эрх бүхий байгууллагын зааврын дагуу царцаасан хөрөнгө, мөнгөн хөрөнгийг чөлөөлөх журам байдаг эсэх?
7. Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, болон түүнтэй хамаарал бүхий этгээд, тэдгээрийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийх гэсэн оролдлогын талаар холбогдох эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдэх болон мэдэгдэх арга хэлбэрийг тусгасан журам бий эсэх?
Өндөр эрсдэлтэй орнуудад чиглэсэн арга хэмжээ
-
Харилцагчийн гүйлгээ, түүний утгыг тогтоох, өндөр эрсдэлтэй гэж тооцсон улс орнуудтай харилцдаг эсэх, түүнийг эрх бүхий байгууллагаас хянахтай холбоотой журам байдаг эсэх?
-
Тухайн бодлого, дотоод журмаар эрх бүхий байгууллагаас тавьсан хүсэлт, зааврын дагуу түүний хэрэгжилтийг хариуцсан албан хаагчийг тодорхойлж чадаж байгаа эсэх.
Ийм бодлого, журам нь дараахь зүйлсийг хамарсан байна. Үүнд:
a) Харилцагчийг таньж мэдэх өргөтгөсөн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай асуулгуудыг тусгасан эсэх. Үүнд: харилцагчийн талаар нэмэлт мэдээлэл, гүйлгээний утга, зорилго, бизнесийн үйл ажиллагааны хэлбэр, харилцагчийн хөрөнгө, мөнгөний эх үүсвэр гэх мэт;
b) Тухайн харилцагчтай тогтоосон харилцааг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар ахлах албан тушаалтнаас өгсөн зөвшөөрөл авдаг эсэх;
c) гүйлгээнд тавих хяналтыг сайжруулсан эсэх;
d) корреспондент банкны харилцаанд тавих хяналт, түүнд өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд харилцааг цуцалдаг эсэх.
10. Өндөр эрсдэлтэй гэж тооцогдсон орнуудтай холбоотой, тэр харилцаанд холбогдох эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдэх болон мэдэгдэх арга хэлбэрийг тусгасан журам бий эсэх?
Гүйлгээг шалгах, түүнд тавих хяналтын үйл ажиллагаа
-
Тухайн банк нь хориг арга хэмжээний жагсаалтад орсон улс, хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг дагаж мөрдөж, түүнийг хөтөлж буй эсэхийг тодорхойлох
-
Сүүлийн шалгалтаас (эсхүл эрх бүхий байгууллагаас өгсөн заавраас) хойш нээгдсэн гүйлгээ/дансны утгыг хянаж, тогтсон данс/харилцаа холбоо нь хориг арга хэмжээний жагсаалттай тогтмол харьцуулагдаж байгаа эсэхийг тодорхойлох, улмаар тухайн мэдээллийг харилцагчийг таньж мэдэх бодлого, үйл ажиллагаа, журам, дотоод хяналттай нийцэж байгаа эсэхийг шалгаж тогтоох.
-
Хэрэв тухайн харилцагч хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн гэдэг нь тогтоогдсон тохиолдолд ажилтнуудын зүгээс комплаенс хариуцсан албанд энэ талаар мэдээлэх үүрэгтэй гэдгээ мэдэж буй эсэхийг тогтоох.
-
Данс/мөнгөн хөрөнгийг нэн даруй царцаах, царцаасан данс, хөрөнгөд хяналт тавьж буй болон дотооддоо мэдээлж буй эсэх үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, үйл явцыг тодорхойлох.
-
Эрх бүхий байгууллагад комплаенсын ажилтнаас мэдээлэл тухай бүр хүргэгдэж буй эсэхийг тогтоох.
-
Комплаенсын ажилтан нь өндөр эрсдэлтэй гэж тооцогдсон улс орнуудад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, түүний дагуу холбогдох тайланг эрх бүхий байгууллагад тухай бүр хүргүүлж буй эсэхийг тогтоох.