92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгөтэй холбоотой маягт
“Терроризмтой тэмцэх тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аливаа хүн, хуулийн этгээд, тэрчлэн гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн зүгээс хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд санхүүгийн гүйлгээ, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон хөрөнгө ашиглах аливаа үйлдэл хийхийг хуулиар хориглосон. 
Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 7.1.7-д заасан жагсаалтад орсон этгээд, эсхүл түүний удирдлагад хамаарах этгээд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөгдөөгүй этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүүгийн болон бусад үйлчилгээ үзүүлэхийг хориглоно” гэж заасан.
 
Хэрэв хуулийн этгээд хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн өмчлөл, эсхүл шууд болон шууд бус хяналтад байгаа хөрөнгө гэдгийг олж мэдсэн тохиолдолд хөрөнгийг нэн даруй царцааж, энэ талаар эрх бүхий байгууллагад 48 цагийн дотор мэдэгдэх ёстой бөгөөд энэ үүргийг Терроризмтой тэмцэх тухай хуулиар хуульчилж өгсөн болно. Тухайлбал, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д хуулийн этгээд нь “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан жагсаалтад орсон террорист үйлдэл, террорист хүн, террорист байгууллага, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээд болон тэдгээртэй хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогыг нэн даруй зогсоож холбогдох эрх бүхий байгууллагад 48 цагийн дотор мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.
 
“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн 4.1-т заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь тус хуулийн 61.2-т “энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь хориг арга хэмжээний жагсаалтад хамаарах хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдлийн нэр илэрсэн, мэдсэн даруйд урьдчилан мэдэгдэлгүйгээр холбогдох данс, хөрөнгийн хөдөлгөөнийг шууд зогсоож, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр гүйлгээ хийх эрхгүй болгож, энэ тухай Санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдээлнэ” гэж заасны дагуу хөрөнгийг нэн даруй царцааж “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг хянах, зогсоох журам”-ын .......-т заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
 
Маягтыг нэг бүрчлэн бөглөж дараах хаягаар илгээнэ. Үүнд:
Санхүүгийн мэдээллийн алба  -  fiu@mongolbank.mn 
Тагнуулын ерөнхий газар         -  amltf@gia.gov.mn 
 

МАЯГТ ХҮРГҮҮЛЖ БУЙ ЭТГЭЭДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээдийн нэр: …………………….……………………

Салбар/байршил(шаардлагатай бол):………………………………………… ………

Шуудангийн хаяг……………………………………………………………………………

Хаяг байршил (хэрэв өөр бол):………………………………………………………..

Холбоо барих хүн, хуулийн этгээд:………………………………………………………

Утасны дугаар: ………………………………………………………………………………

Э-шуудан: …………………………………………………………………………………

ХӨРӨНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Мэдэлд буй, хамааралд буй эсхүл хяналтад байгаа хөрөнгийн тодорхойлолт: …………………………………………………………………………………………………

…………………………………………………………………………………………………

…………………………………………………………………………………………………

…………………………………………………………………………………………………

…………………………………………………………………………………………………

Хөрөнгийг царцаасан эсэх:         Тийм o    Үгүй o

Хөрөнгө царцаасан огноо: ..........……………………………………………………….

ХӨРӨНГИЙГ ХЯНАЖ БАЙГАА ГЭЖ ҮЗСЭН СЭЖИГТЭЙ ӨМЧЛӨГЧ, ЭТГЭЭДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ (Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн шууд удирдлага эсхүл нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй хүн, хуулийн этгээдийн аливаа хөрөнгийг хамааруулна)

Овог нэр: ……………………………………………………………………………………

Э-шуудан: …………………………………………………………………………............

Хаяг байршил (хэрэв өөр бол): …………………………………………………………

Утасны дугаар(хэрэв мэдэж байгаа бол): …………………………………………….

Холбогдох бичиг баримт, түүний дэлгэрэнгүй мэдээлэл (хэрэв мэдэж байгаа бол): ……………………………………………………..……........................................

………………………………………………………………………………………………..

Бичиг баримтын хуулбарыг хавсаргасан эсэх:        Тийм o     Үгүй o

Хөрөнгө царцаасан үндэслэл: …………………………………………………………

…………………………………………………………………………………………………

ШИЛЖҮҮЛЭГ/ГҮЙЛГЭЭ ХИЙХИЙГ ЗАВДСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Илгээгчийн нэр: …………………………………………………………………………

Илгээгчийн шуудангийн хаяг: …………………………………………………………

Илгээгчийн  хаяг:  (хэрэв өөр бол):…………………………………………………….

Илгээгчийн бусад дэлгэрэнгүй мэдээлэл: …………………………………………………………………………………………………

Хөрөнгийн эх үүсвэр: …………………………………………………………………………………………………

Хүлээн авагчийн нэр: …………………………………………………………………………………………………

Хүлээн авагчийн шуудангийн хаяг: ……………………………………………………………………………………………

Хүлээн авагчийн хаяг байршил: …………………………………………………………………………………………………

Улс: …………………………………………………………………………………………………

Муж/Хот/Дүүрэг: …………………………………………………………………………………………………

Хүлээн авагчийн бусад дэлгэрэнгүй мэдээлэл: ……………………..........……………………………………………………………………

Гүйлгээ/шилжүүлэг хийхийг завдсан огноо,байршил:

........................………………………………………………………………………………

Гүйлгээ/шилжүүлгийн утга, түүний зорилго: ……………………………………………………………………....………………………..

БУСАД МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

……………………………………………………………………………………………………………………………………………………................................................................

…………………………………………………………………………………………………………………………………………………….................................................................

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-03 өдөр 16:38:0 цаг           ҮЗСЭН: