Нэг. Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээний тухай ойлголт
Терроризмыг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээ гэдэг нь террорист байгууллага, бүлэглэл, этгээдийн болон террор үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар зарцуулагдах хуримтлуулсан, шилжүүлсэн эд хөрөнгө, эргэлт, түүнд тавьж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хяналт, шалгалт, тэдгээрийн аюул занал, эмзэг сул байдлын үнэлгээний нийлбэрт хийсэн дүн шинжилгээний “таамаг” юм.
Ажлын хэсгээс “Монгол Улсын Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээ”-г мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллага, хуулиар энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмж, тайлан, судалгаа, статистик, тоо баримт, мэдээ мэдээлэлд тус тус тулгуурлан үнэлсэн болно.
Энэхүү эрсдлийн үнэлгээг гаргахдаа терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхэд өртөх, ашиглагдаж болзошгүй салбар, чиглэлийн эрсдлийн үнэлгээг гаргахаас гадна түүнд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт өгч, тэдгээрийн харилцан хамаарлыг тодорхойлсон болно.
Хоёр. Эрсдлийн үнэлгээний шалгуур үзүүлэлт, асуулга
Нэг. Аюул заналын шалгуур үзүүлэлт: Энэ шалгуур үзүүлэлтээр терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэл бүхий салбар, байгууллага, чиглэлийн үйл ажиллагаанд учирч болзошгүй гадаад, дотоод аюул занал, нөхцөл байдалд хийж буй үнэлгээ юм. Энэ нь дараах 4 асуулгатай байна. Үүнд:
Хоёр. Эмзэг сул байдлын шалгуур үзүүлэлт: Тухайн салбар, байгууллага, чиглэлийн терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, алдаа дутагдал, эмзэг сул байдлын үнэлгээ юм. Энэ нь дараах 4 асуулгатай байна. Үүнд:
Гурав. Эрсдлийг үнэлэх аргачлал
Тухайн салбар, байгууллага, чиглэлийн терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийг үнэлэхдээ дээр дурдсан аюул занал, эмзэг сул байдлын шалгуур үзүүлэлтийн асуулга тус бүрт 0-5 үнэлгээг өгсөн болно. Өөрөөр хэлбэл нэг салбар, байгууллага, чиглэлийн эрсдлийн үнэлгээ нь нийт 8 асуулгын нийлбэрээр 0-40 хооронд байна. Энэ тоо нь доорх аргачлалын дагуу эрсдлийн түвшинг тодорхойлно.
ЭРСДЛИЙГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ: |
||||
САЛБАР, БАЙГУУЛЛАГА, ЧИГЛЭЛИЙН ЭРСДЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН АСУУЛТ ТУС БҮРТ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ |
||||
0-1 Эрсдэлгүй |
2 Бага эрсдэлтэй |
3 Дунд эрсдэлтэй |
4 Өндөр эрсдэлтэй
|
5 Бодит эрсдэлтэй |
САЛБАР, БАЙГУУЛЛАГА, ЧИГЛЭЛИЙН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ, ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРСДЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТУС БҮРТ ӨГЧ БУЙ НИЙЛБЭР ҮНЭЛГЭЭНИЙ ЭРСДЛИЙН ТҮВШИН |
||||
0-8 Эрсдэлгүй
|
9-16 Бага эрсдэлтэй |
17-24 Дунд эрсдэлтэй |
25-32 Өндөр эрсдэлтэй |
33-40 Бодит эрсдэлтэй |
0-20% Эрсдэлгүй
|
21-40% Бага эрсдэлтэй |
41-60% Дунд эрсдэлтэй |
61-80% Өндөр эрсдэлтэй
|
81-100% Бодит эрсдэлтэй |
Дөрөв. Эрсдлийн үнэлгээний товч агуулга (салбар тус бүрээр)
Ажлын хэсгээс хийсэн судалгаа, гишүүн байгууллагуудаас ирүүлсэн мэдээ мэдээлэлд[1] үндэслэн дүгнэлт хийхэд Монгол Улсын Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн ерөнхий үнэлгээний түвшин Шар буюу “дундаас дээш эрсдэлтэй түвшин” /Монгол Улсад террорист гэмт хэрэг, халдлага үйлдэгдэх эрсдэл бага түвшинд боловч манай улсад терроризмын суурь нөхцөл үүсч болзошгүй нөхцөл байдлууд[2] нь дунд түвшинд байгаа нь эрсдлийг “дундаас дээш” түвшин рүү нэмэгдүүлж байна/-д гарсан тул Монгол Улсын хэмжээнд терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ажлын хэсгээс терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээг гаргахдаа тус гэмт хэрэгт өртөж, ашиглагдаж болзошгүй салбар, байгууллага, чиглэлийг тодорхойлж түүнд хяналт тавих эрх бүхий байгууллагын үйл ажиллагаатай харьцуулалт хийв.
Эрсдлийн үнэлгээнд банк, санхүүгийн салбар, хуулийн этгээдийн салбар, хилийн хяналтын чиглэл тус бүрт үнэлгээ гаргаж дүнг нэгтгэсэн бөгөөд үнэлгээг гаргахдаа тухайн салбар, байгууллага, чиглэл тус бүрийн терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийг тус тус тооцож харьцуулалт хийв.
Эрсдлийн үнэлгээгээр эрсдэл бүхий салбар, байгууллага, чиглэлийн үнэлгээ дараах байдалтай гарч байна. Үүнд:
ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУРААНГУЙ |
|||||||
|
ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН САЛБАР |
ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ |
ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ |
||||
БАНК, САНХҮҮГИЙН САЛБАР |
БАНКНААС БУСАД САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА |
57,5%
|
62,5% |
||||
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛ
|
60% |
62,5% |
|||||
АРИЛЖААНЫ БАНК
|
41,25% |
50% |
|||||
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН САЛБАР |
АШГИЙН БАЙГУУЛЛАГА
|
47,5% |
50% |
||||
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА
|
62,5% |
65% |
|||||
ХИЛИЙН ХЯНАЛТ
|
ХИЛИЙН ХЯНАЛТ |
48,75% |
60% |
||||
НИЙЛБЭР ҮНЭЛГЭЭНИЙ ХУВЬЧЛАЛ: 55,4 ХУВЬ БУЮУ |
|||||||
МОНГОЛ УЛСЫН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ, ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ “ШАР” БУЮУ ДУНД ЭРСДЭЛТЭЙ ТҮВШИНД БАЙНА.
|
|||||||
ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ НИЙЛБЭР |
|||||||
0-20% Эрсдэлгүй
|
21-40% Бага эрсдэлтэй |
41-60% Дунд эрсдэлтэй |
61-80% Өндөр эрсдэлтэй
|
81-100% Бодит эрсдэлтэй |
|||
А. Банкнаас бусад санхүүгийн байгууллагууд (СЗХ-ны зохицуулалттай этгээдүүд):
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эрсдлийг үнэлэх аргачлалын дагуу, чанарын асуулга болон тоон мэдээллийг цуглуулж тэдгээрт үндэслэн хөрөнгийн зах зээлд оролцогч үнэт цаасны компаниуд, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулах эрсдлийг үнэлсэн. Үүнд:
Банк бус санхүүгийн байгууллага: Зохицуулалтад хамардаг нийт 534 банк бус санхүүгийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд 418, хөдөө орон нутгаас 48, нийт 466 байгууллагыг хамруулж нийт 392 ББСБ-уудын тоон мэдээлэлд суурилан эрсдлийн үнэлгээг хийж гүйцэтгэв.
Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч: Хорооны зохицуулалтад хамардаг нийт 17 даатгалын компани, 46 даатгалын зуучлагч компани, 28 даатгалын хохирол үнэлэгч компаниас 15 даатгалын компани, 28 даатгалын зуучлагч компани, 21 даатгалын хохирол үнэлэгч компаниудыг хамруулж даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчдын нийт 64 компанийн чанарын болон тоон мэдээлэлд суурилсан эрсдлийн үнэлгээг хийв.
Хадгаламж, зээлийн хоршоо: Уг хяналт шалгалтад зохицуулалтад хамардаг нийт 289 хадгаламж, зээлийн хоршоодоос Улаанбаатар хотын хэмжээнд 148, хөдөө орон нутгаас 46, нийт 194 хоршоо хамрагдсан. Хоршоодын асуулгын чанар болон 2018 онд шинээр үйл ажиллагаа эхэлсэн эсэхийг харгалзан үзэж нийт 187 ХЗХ-дын тоон мэдээлэлд суурилан эрсдлийн үнэлгээ хийв.
Үнэт цаасны компани: Хорооны зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг 54 болон салбар 16 үнэт цаасны компаниас Улаанбаатар хотын хэмжээнд 48, хөдөө орон нутгаас 4 байгууллага, нийт 42 ҮЦК-уудын тоон мэдээлэлд суурилсан эрсдлийн үнэлгээ хийв.
Хэдийгээр Монгол Улс терроризмын аюул, заналын идэвхтэй бүс нутаг биш хэдий ч терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа ихэвчлэн гадаад улс орнууд руу чиглэх магадлал бий. Иймд банкнаас бусад санхүүгийн салбарын хувьд мөнгөн гуйвуулга, гадаад гүйлгээг ашиглах боломжтой, манай улсын хувьд гадаад гүйлгээний дийлэнх банкны салбараар дамжиж байна.
Банкнаас бусад санхүүгийн салбарын зохицуулалттай этгээдийн тоо 2100 орчим боловч Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 10 орчим хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар банкнаас бусад санхүүгийн салбарт терроризмыг санхүүжүүлсэн гэмт хэргийн тохиолдол бүртгэгдээгүй. Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын хувьд гадаад валютын арилжаа, гадаад мөнгөн шилжүүлэг зэрэг үйлчилгээнээс бусад үйлчилгээний хувьд терроризмыг санхүүжүүлэх эрсдэл харьцангуй бага гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж байна. Учир нь салбарын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин харьцангуй сайжирч хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох дүрэм, журамд терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой зүйл, заалтуудыг тусгайлан тусгахаар ажиллаж байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус санхүүгийн байгууллага, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоод зэрэг байгууллагууд хуульд заасан үүргийг хэрхэн биелүүлж буйд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулахаар заасан.
Хэдийгээр банкнаас бусад санхүүгийн байгууллагын салбарт Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс холбогдох сургалт, мэдээлэл түгээх үйл ажиллагаа тогтмол явуулдаг ч зохицуулалттай салбарын хувьд терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар ойлголт, мэдлэг, мэдээлэл салбарын хэмжээнд төдийлэн хангалтгүй байгаагаас шалтгаалж эрсдлийг төдий чинээгээр нэмэгдүүлж байна.
Тус салбарын хүрээнд терроризмыг шууд санхүүжүүлэх гэхээс илүүтэй терроризмыг санхүүжүүлэх зорилгоор орлого хураан цуглуулах, хуримтлуулах эрсдэл байж болох талтай. Ялангуяа банкнаас бусад санхүүгийн салбар ихэнх тохиолдолд дотоод руу чиглэсэн үйлчилгээ, гүйлгээ явуулж байгаа нь энэ салбарт дээрх эрсдэл нэмэгдэх нэг хүчин зүйл гэж үзэж болохоор байна.
Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгасан дотоод хяналтын хөтөлбөрт харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаатай холбоотой заалтууд тусгагдсан бөгөөд ББСБ-ууд хуульд заасан үүргийнхээ хүрээнд дотоод журам батлан, хяналт тавих ажилтныг томилдог. Тухайн баталсан дотоод журмаа Хороонд болон Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлдэг. Санхүүгийн Зохицуулах хорооноос холбогдох хяналт шалгалтыг зайнаас болон газар дээр нь явуулж, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах үүднээс улирал тутам тайлангийн хариутай хамтатгаж терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийн зөвлөмж, мэдээ мэдээлэл хүргүүлдэг болно. Банкнаас бусад санхүүгийн салбарын оролцогчид хууль тогтоомжийн дагуу бэлэн болон сэжигтэй мөнгөний гүйлгээг тогтмол мэдээлдэг бөгөөд олон улсын хориг арга хэмжээний талаар мэдээллийг СЗХ-ноос тогтмол хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Б. Арилжааны банкны салбарын эрсдлийн үнэлгээ:
Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны эрсдэл: Монголбанкнаас ирүүлсэн тоон мэдээллээс үзэхэд банкны системд улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилалд багтах нийт харилцагчийн тоо 826 байгаа бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд тодорхойлсоноор аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчид, тэдгээрээс дээд шатны улс төрийн албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийг энэ ангилалд хамруулан авч үзэж байна. Түүнчлэн нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн дагуу дээр дурдсан албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд мөн улс төрд нөлөө бүхий этгээд гэсэн ангилалд хамруулсан байна. Иймд банкны системд байгаа нийт улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилалд багтах харилцагчдын тоо цөөн мэт байгаа боловч Голомт банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Капитал банк зэрэг банкууд улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилалд хамаарах харилцагчийн тоо ирүүлээгүй байгаа нь эдгээр банкуудад харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа үр дүнтэй хийгдэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Нөгөө талаас банкууд ВИП харилцагч нэрийн дор зарим харилцагч нарын мэдээлэлд ажилтнуудын нэвтрэх эрхийг хязгаарласнаас үүдэн хэрэгжилтэд хяналт тавих ажилтнууд ВИП салбар, тооцооны төвийн харилцагчдын мэдээллийг асуулгад тусгаагүй байх магадлалтай юм.
Дээрх үнэлгээнээс харахад банкууд ихэнх харилцагчдаа бага эрсдэлтэй гэдэг ангилалд хамааруулсан байна. Бага эрсдэлтэй харилцагч гэдэгт тэтгэвэр, тэтгэмж, оюутны тэтгэлэг, цалингийн гэх мэт тодорхой давтамжтай, тодорхой хэмжээний мөнгө орж гардаг, тогтсон нэг хэв шинжтэй данс эзэмшигчдийг хамруулан ойлгодог. Дээрх үнэлгээнээс харахад банкны системд хувиараа бизнес эрхлэгчид, хуулийн этгээдүүд маш цөөхөн байгаа мэт харагдаж байна.
Банкуудаас мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэгчид, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө зуучлал байгууллага, төрийн бус байгууллагуудтай холбоотой мэдээллийг туйлын хангалтгүй ирүүлсэн бөгөөд энэ үүднээс эрсдлийг тодорхойлох боломжгүй байна. Иймд харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа болон харилцагчийн эрсдлийн түвшинг үнэлэх ажлууд бодит байдалд нийцэхгүй, ихээхэн учир дутагдалтай байгаа нь харагдаж байна.
Хяналтын тогтолцооны асуулгаас үзэхэд банк харилцагч нь хуулийн этгээд байх тохиолдолд эцсийн өмчлөгчийг тогтоох зорилгоор тухайн хуулийн этгээдийн дүрмийн хувийг гаргуулан авдаг. Харин дүрэмд тухайн хуулийн этгээдийн хувьцааг өөр нэг хуулийн этгээд эзэмшдэг байх тохиолдолд уг гинжин холбоосын цаана байгаа эцсийн өмчлөгч хувь хүнийг тогтоох талаар нэмэлт мэдээлэл гаргуулан авах тухай зохицуулалт байхгүй байна.
Түүнчлэн харилцагч нь хувь хүн байх тохиолдолд хэн нэг этгээдийг төлөөлөн санхүүгийн харилцаа үүсгэж байгаа эсэх талаар тодруулдаггүй зэрэг эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд гаргуулан авсан мэдээллийг тодорхой хугацаанд шинэчлэх, харилцагчийн хийж байгаа гүйлгээ нь эрхэлж буй ажил, бизнестэй нь нийцтэй байгаа эсэхийг хянаж, нийцгүй байдал үүссэн тохиолдолд харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг дахин явуулах зэрэг заалтуудыг банкуудын дотоод бодлого журамд оруулах, хэрэгжилтийг нь хангуулах зайлшгүй шаардлагатай байна.
Мэдээлэх үүргийн хэрэгжилтийн эрсдэл:
СМА-нд банкуудын гадаад төлбөр тооцооны, бэлэн мөнгөн гүйлгээ болон сэжигтэй гүйлгээг мэдээлсэн байдал, тэдгээрийн чанар дараах байдалтай байна:
Банкны нэр |
Бэлэн мөнгөний гүйлгээний тоо |
Гадаад төлбөр тооцооны гүйлгээний тоо |
Сэжигтэй гүйлгээний тайлангийн тоо
|
Тайлангийн чанар/СМА-ны нэмэлт мэдээлэл, лавлагаа авах хүсэлтэд хариулсан байдал/ |
Хаан банк |
107,936 |
4,018 |
19 |
Алдаа их гардаг, засах болон гүйлгээг дахин оруулах тохиолдол хэд хэдэн удаа гарсан/ Гүйлгээний утга хэсгийг байнга хоосон мэдээлдэг. 2017 оны 3 дугаар сараас хойш IT-ын асуудалтай байгаа гэдэг тайлбар өгсөн бөгөөд үүний улмаас ГТТГТ-ын Орсон гүйлгээг ирүүлэх боломжгүй гэж одоог хүртэл ГТТГТ-ын орсон хэсэг хоосон мэдээлэгдэж байгаа. Гараар нэгтгэж өгнө гэсэн боловч ирүүлсэн гүйлгээ байхгүй байна. Сэжигтэй гүйлгээний тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл чанарын шаардлага хангадаггүй |
ХХ банк |
34,036 |
18,388 |
3 |
Алдаа бага гардаг, тайлангаа цаг тухайд нь оруулдаг. |
Голомт банк |
43,148 |
12,205 |
27 |
Алдаа их гардаг, засах болон гүйлгээг дахин оруулах тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Гүйлгээг мэдээлэх автомат системд 4 сараас хойш шилжсэн гэж мэдээлэсэн./ Сэжигтэй гүйлгээний тайлантай холбоотой нэмэлт мэдээлэл чанарын шаардлага хангадаггүй./ж.н СГТ-тай холбоотой нэмэлт мэдээллийг хавсаргадаггүй. Гүйлгээний хуулга дээр харилцсан данс гэх мэт мэдээлэл дутуу байдаг./ |
Хас банк |
13,535 |
3,721 |
13 |
Алдаа зарим тохиолдолд гардаг. Хоёр өөр БМГТ-г хооронд хольж ирүүлсэнээс болж дүн шилнжилгээ хийгдэж байсан сэжигтэй гүйлгээнд нөлөөлөх хэмжээний алдаа гарч байсан. Мөн тайлангын огноог алдаж оруулсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. |
Төрийн банк |
161,469 |
1,522 |
58 |
Алдаа бага гардаг, тайлангаа цаг тухайд нь оруулдаг |
УБ хотын банк |
2,849 |
406 |
16 |
Алдаа бага гардаг, тайлангаа цаг тухайд нь оруулдаг |
Капитал банк |
19,044 |
299 |
2 |
Алдаа зарим тохиолдолд гардаг, тайлангаа цаг тухайд нь оруулдаг |
Чингисхаан банк |
934 |
352 |
8 |
Алдаа бага гардаг, тайлангаа цаг тухайд нь оруулдаг |
Капитрон банк |
4,067 |
1,211 |
4 |
Алдаа зарим тохиолдолд гардаг, тайлангаа цаг тухайд нь оруулдаг. |
ҮХОБ |
1077 |
302 |
1 |
Алдаа бага гардаг, тайлангаа цаг тухайд нь оруулдаг |
Ариг банк |
976 |
57 |
4 |
Алдаа бага гардаг, тайлангаа цаг тухайд нь оруулдаг |
Богд банк |
46 |
0 |
0 |
Алдаа гараагүй, хэвийн |
Кредит банк |
38 |
10 |
0 |
Алдаа гараагүй, хэвийн |
Тээвэр хөгжлийн банк |
0 |
0 |
0 |
Гүйлгээний тайлан ирүүлдэггүй. Үнэлэх боломжгүй |
Банкны системд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй гадаад төлбөр тооцооны гүйлгээ Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкаар голчлон хийгдэж байна.
Хорин сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөн гүйлгээний хувьд Төрийн банк болон Хаан банкаар ихээхэн хэмжээтэй хийгдэж байна. Мөн Капитал банкны бэлэн мөнгөн гүйлгээний тоо 2016 оны 11 дүгээр сараас эхлэн 5 сарын турш нэмэгдсэн байна. Бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн утгуудыг тодруулахад ихэвчлэн орлогын гүйлгээ, зарлагын гүйлгээ гэсэн ерөнхий утгатай байна. Кастодиан банкны үйлчилгээг ашиглан хийгдэж байгаа Засгийн газрын үнэт цаасны арилжаа хэрхэн хийгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Засгийн газрын үнэт цаасны арилжаа банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрт нөлөөлж байгаа эсэхийг ФИНА системээс сар бүрийн банкуудын тайланг авч үзэхэд материаллаг хэмжээний өөрчлөлт ажиглагдахгүй байна. Банкнаас гадуурх мөнгө ЗГ-ын үнэт цаасны арилжаанд орж байгаа бол энэ нь бэлэн мөнгөн гүйлгээний тайлангаар СМА-нд мэдээлэгдэнэ. Гэтэл ийм утгатай тайлан СМА-нд ирээгүй байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө зуучлал, хөдөө аж ахуйн биржийн арилжаа хэрхэн хийгдэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд бэлэн мөнгөн гүйлгээ, гадаад төлбөр тооцооны гүйлгээг мэдээлж байгаа байдалд шалгалт хийх зайлшгүй шаардлагатай байна.
Улаанбаатар хотын банкны мэдээлсэн гадаад төлбөр тооцооны болон бэлэн мөнгөн гүйлгээний тайлангийн тоо бусад ижил түвшингийн банкнаас доогуур байна. Харин сэжигтэй гүйлгээг мэдээлсэн байдал нь харьцангуй өндөр байна. Худалдаа хөгжлийн банкны хувьд сэжигтэй гүйлгээг таних, илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагаа бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг банкнуудаас доогуур байна. Тухайлбал, Голомт банк 27 сэжигтэй гүйлгээ мэдээлсэн байхад Худалдаа хөгжлийн банк 3 сэжигтэй гүйлгээний тайлан ирүүлсэн байна. Мөн хугацаанд Ариг банк, Капитрон банк тус бүр 4 удаа сэжигтэй гүйлгээний тайлан ирүүлсэн байна.
Хаан банк 2017 оны 3 дугаар сараас хойш гадаад төлбөр тооцооны гүйлгээг мэдээлэхгүй байгаа нь МУТС-тэй тэмцэх тухай хуулийн 7.1 дэх заалтыг зөрчиж байна. Түүнчлэн Голомт банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг банкууд гадаад төлбөр тооцооны гүйлгээг хуульд заасан хугацаанаас хожимдуулан мэдээлэх тохиолдол гарсан байна. Хугацаа хожимдуулан мэдээлсэн зарим гүйлгээнүүд нь хууль хяналтын байгууллагад шалгагдаад эхэлсэн гүйлгээ байх тохиолдол гарсан тул эрсдлийг нэмэгдүүлж байна.
Корреспондент харилцааны эрсдэл:
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Wells Fargo, HSBC, Citibank, Mashreq Bank PSC, Deutsche Bank AG, Commerzbank, Barclays Bank PLS, Standard Chartered зэрэг АНУ болон Европын холбооны банкууд манай арилжааны банкуудын ам.долларын дансыг хаасан байна. Хаах болсон шалтгааныг авч үзвэл дараах 2 шалтгаанаар хаажээ. Үүнд:
Энэ хоёр шалтгаан нь үндсэндээ нэг шалтгаан болох нь ажиглагдаж байна. АНУ болон Европын холбооны улсуудад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалт, торгуулийн арга хэмжээ ихээхэн чанга байгаа нь дээр дурдсан томоохон банкуудын хувьд ашиг багатай, эрсдэл өндөртэй корреспондент харилцаанаас татгалзахад хүргэж байна. Жишээлбэл Deutsche Bank AG 2017 оны 1-р сард 630 сая ам.доллар, 5-р сард 41 сая ам.долларын торгууль хүлээсэн. HSBC банк 1,92 тэрбум, Citibank 97,44 сая ам.долларын торгууль хүлээсэн нь олон нийтэд ил болсон.
Манай арилжааны банкуудыг эрсдэлтэй гэж үзэхэд дараах хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:
Арилжаааны банкуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны асуудал:
Арилжааны 12 банкны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журмыг гүйцэтгэх удирдлага баталсан байна. Шинээр бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, шинэ технологи ашиглахын өмнө түүний мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашиглагдах эрсдлийн үнэлгээг хийж эрсдлийг бууруулах арга хэмжээ авах, дотоод журам, зааварт шаардлагатай өөрчлөлтийг хийх тал дээрх хангалтгүй байдал ажиглагдаж байна.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх банкны үйл ажиллагаанд төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх хороодын оролцоо хангалтгүй байна. Банкуудаас ирүүлсэн улирлын тайлангаас үзэхэд дараах 2 нийтлэг сул тал ажиглагдаж байна. Үүнд:
Банкны нэр |
Тусгайлан хяналт тавьсан гүйлгээний тоо |
1 |
Хаан банк |
0 |
2 |
ХХ банк |
0 |
3 |
Голомт банк |
22 |
4 |
Хас банк |
0 |
5 |
Төрийн банк |
172 |
6 |
УБ хотын банк |
0 |
7 |
Капитал банк |
9356 |
8 |
Чингисхаан банк |
0 |
9 |
Капитрон банк |
1 |
10 |
ҮХОБ |
0 |
11 |
Ариг банк |
8 |
12 |
Богд банк |
0 |
13 |
Кредит банк |
2 |
14 |
ТХ банк |
0 |
Цаашид гадаад төлбөр тооцооны гүйлгээ, бэлэн мөнгөн гүйлгээний тайланд дүн шинжилгээ хийх ажлыг үр дүнтэй хэлбэрт шилжүүлэхийн тулд эрсдлийн үнэлгээг жилд 2 удаа хийхдээ тогтсон саруудад тогтмол хийх(ad-hoc хэлбэрээр биш) нь эдийн засгийн циклийн (annual cycle) нөлөөг гаргах харьцуулалт хийх, чиг хандлагын өөрчлөлтийн шалтгааныг тогтоох үүднээс ач холбогдолтой гэж үзэж байна.
Иймд хяналт шалгалтын үйл ажиллагааны бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, банкуудын МУТС-тэй тэмцэх чиглэлээр хийж байгаа ажлуудыг англи хэл дээр шууд харагдах цэс үүсгэн оруулах зэргээр гадаадын банк санхүүгийн байгууллага болон үнэлгээний байгууллагад ашиглах мэдээллийн эх үүсвэр бий болгоход анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
В. Хуулийн этгээдийн салбар.
Ашгийн байгууллагуудын эрсдлийн үнэлгээ:
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд тавьж буй хяналтын асуудлаар
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хуулийн этгээдээс татвар төлөхөөс зайлсхийсэн үндэслэлээр 737.6 тэрбум төгрөгийн зөрчлийн дүн бүхий татварын улсын байцаагчийн 46 дүгнэлтийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. Татварын албанаас 2013-2017 онуудад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ислам шашинтай орны хөрөнгө оруулалттай 19 компани, аж ахуйн нэгжийг татварын хяналт шалгалтад хамруулаад байгаа бөгөөд шалгалтын явцад терроризмыг санхүүүжүүлэх болон зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой гарсан хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна. Татварын албанаас ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн мэдээллийг үндэслэн шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэж, холбогдох шалгалтыг явуулж байна. Төрийн бус байгууллагуудын хувьд 2008 оноос өмнө Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэж гэрчилгээ олгодог байсан болно.
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж улмаар 2007 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль гэсэн нэршилтэй болсноор төрийн бус байгууллага, хувийн сургууль, эмнэлэг зэрэг байгууллагыг ашгийн татвар төлдөггүй байхаар хуульчилсантай холбогдуулан Татварын алба татвар төлөгчөөр бүртгэх хууль зүйн үндэслэл хязгаарлагдмал болсон. Энэ нь төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төрөөс тавих хяналтыг сааруулж улмаар түүгээр дамжин терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар ашгийн бус байгууллага нь хувь хүний орлогын албан татвар болон цалин хөлс, шагнал, урамшууллаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөх, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын албанд бүртгүүлж, эдгээр татварын төрлийн хүрээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Хуулийн этгээд дундаас терроризмыг санхүүжүүлэх, ялангуяа зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд өртөх эрсдэлтэй ангилалд тээвэр, тээвэр зуучийн салбарын хуулийн этгээдүүд хамаардаг. Монгол Улсын хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл авсан 300 гаруй тээвэр зуучийн байгууллага бүртгэлтэй байгаа хэдий ч зөвшөөрлөө сунгуулж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй зуучийн байгууллага байна.
Тээвэр зуучийн салбарын хуулийн этгээдийн хувьд аж ахуйн нэгжийн тусгай зөшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эрхэлдэг тул татварын албанаас татвар төлөгчөөр бүртгэж, татварын хууль журмын мөрдөлтийн байдалд эрсдэл тооцож, эрсдэл өндөртэй нөхцөлд татварын хяналт шалгалтад хамруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Тээвэр зуучаар хүргүүлэх ачаа, барааг хүлээж авахдаа тодорхой шалгуур үзүүлэлтээр хянаж хүлээж авахын зэрэгцээ төмөр замын болон авто тээврийн салбарт аюултай ачаа тээвэрлэх журам мөрдөгддөг хэдий ч салбарын хэмжээнд терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэмт хэрэг болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт, мэдээлэл бага байгаа нь тээвэр зууч болон ачаа тээврийн салбарт эрсдэл үүсэх магадлал бий. ЗТХЯ-наас энэ салбарт тодорхой хүрээнд хяналт тавьж ажилладаг боловч терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхэд энэ салбар ашиглагдах эрсдэл өндөр байдгийг харгалзсан зүйлгүй, түүнд хяналт, шалгалт хийх боловсон хүчин байхгүй зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Тээвэр зуучийн байгууллага, тээврийн салбарт хийгдэж буй ачаа, эргэлт түүнтэй холбоотой үйл ажиллагаа нь терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой авагдсан мэдээ, мэдээлэл байхгүй боловч энэ чиглэлээр тавих хяналт, шалгалт сул байсаар байна. Иймд хяналт шалгалт хийх эрх бүхий төрийн байгууллагууд хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээлэл солилцох, хамтарсан хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар салбарын хэмжээнд ачаа бараа тээвэрлүүлэхээр хандсан иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл, түүний татварын тайланг магадлах, тээврийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аюултай хортой ачаа тээвэрлэлтэнд ГЕГ болон ЦЕГ-аас хяналт тавьж байна. Салбарын хэмжээнд эрсдэлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан байхгүй гагцхүү үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын бүртгэлийн нэгдсэн санг ашигладаг байна. Иймд хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг агентлаг болон бодлогын хэрэгжилтийг зохицуулах яам, хуулийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал үр дүнтэй.
Ашгийн бус байгууллагын эрсдлийн үнэлгээ:
Монгол Улсын хэмжээнд 18,943 төрийн бус байгууллага хуулийн этгээдээр бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. Төрийн бус байгууллагын хувьд ОӨУБЕГ болон ГИХГ-т бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг. Татварын албанд татвар төлөгчөөр бүртгэгдэж, бүртгэгдсэн татварын төрлүүдээр харьяалах байгууллагад Татварын албанд тайлангаа ирүүлдэг. Тухайлбал төрийн бус байгууллагын хувьд цалин хөлс суутгасны тайлан болон үл хөдлөх эд хөрөнгийн татварын төрлөөр бүртгэгдэж татварын тайлан гаргаж, татвараа төлдөг. Түүнчлэн улсын хэмжээнд 505 шашны байгууллага бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн бүртгэлийг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хийж ажилладаг. Шашны байгууллагын хувьд Татварын албанд цалин хөдөлмөрийн хөлс, суутгасны тайлан ба үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэж тайлангаа ирүүлдэг. Татварын албаны хувьд төрийн байгууллагын зүгээс хийгдэж буй хамтарсан хяналт шалгалтын хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлдэг.
Монгол Улсад 2017 оны байдлаар дээрх 18943 төрийн бус байгууллагаас 3862 нь татварын тайлангаа хуулийн хугацаанд өгсөн. Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хэсгийн үнэлгээгээр мөн манай улсын энэ салбарт буюу төрийн бус байгууллагуудаар дамжин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэгдэх өндөр эрсдэлтэйг мөн анхааруулсан.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газруудын талаар
Өнөөгийн байдлаар манай улсад албан ёсны бүртгэлтэй олон улсын болон гадаадын 95 төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрууд байгаагаас 85 нь улс төр, эдийн засаг, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэг, нийгмийн халамжийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн дийлэнхийг Америк, ХБНГУ, БНФУ, ИБУИНВУ, БНСУ-ын байгууллагууд эзэлж байна. Үүнд:
АНУ-ын “Азийн сан”, “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн”, “Мерси кор Интернэшнл”, “Жорж Соросын Нээлттэй нийгэм хүрээлэн”, “Энх тайвны корпус”, ХБНГУ-ын “Конрад Аденаурын сан”, “Ханнс Зайделийн сан”, “Фридрих Эбэртийн сан” зэргийг дурдаж болох юм.
Олон улсын болон гадаадын ТББ-уудаас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон хурал, уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагуудын нийгмийн ач холбогдол, хөгжлийн талаар түлхүү ярьж, төрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, илүү идэвхитэй ажиллах шаардлагатайг зөвлөх болсон. Тэдний зүгээс нийгэм, улс төр, эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, хүний эрх, эрх чөлөө, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхитэй, чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байна. Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Их хурлын гишүүд, төрийн албан хаагчид, намын боловсон хүчин болон тэдгээрийн хүүхдүүдийн зардлыг нь даан гадаадад урт болон богино хугацааны сургалтад хамруулдаг. Гадаадын ТББ-уудын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудтай түлхүү харилцаж дэмжлэг үзүүлж байгаа нь анхаарал татдаг.
2016 оны байдлаар олон улсын болон гадаадын ТББ-ын салбар төлөөлөгчийн газраас Монгол улсад гол төлөв байгаль орчин, хүмүүнлэг, засаглалын ил тод байдлыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, залуу манлайлагчдыг бэлтгэх зэрэг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж 130,040,817,388 /өссөн дүнгээр/ төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байна.
Төрийн бус байгууллагуудад дараах нийтлэг дутагдал, эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй нөхцөл байдал байна. Үүнд:
Г. Хилийн хяналт:
Хил хяналтын байгууллагын үйл ажиллагаа: Монгол Улсын ихэнх хилийн боомтууд гаалийн хяналт шалгалтын зориулалт бүхий техник тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, зарим техник хэрэгслүүд нь хоцрогдож муудсан, хүрэлцээгүй байна. Хилийн байгууллагууд нэгдсэн нэг сүлжээнд холбогдоогүй, зарим байгууллагын үйл ажиллагаа нь цахимд шилжээгүй, мэдээллээ солилцох үйл ажиллагаа нь бүрдээгүйгээс хилээр нэвтрэх зорчигч, бараа тээврийн хэрэгслийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй бүртгэл, мэдээлэл боловсруулалтын үйл ажиллагаанууд нь давхардсан шат дамжлагыг бий болгож байна.
Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд 18 гаалийн газар, хороогоор дамжуулан хяналт тавих үйл ажиллагааг явуулж байна.
Хилийн боомтууд хэт алслагдсан байдал, дэд бүтцийн хөгжил тааруу, боомтын техник, тоног төхөөрөмжийн хангалт муу байгаа нь терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг бодитой хэрэгжүүлэхэд хүндрэлтэй бөгөөд энэ чиглэлээр тусгайлсан сургалт явагддаггүй, мэдээлэлгүй байгаа нь хил хяналтын байгууллагаас хяналт, шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байна. Хэдийгээр хил хяналтын байгууллагад терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээ, мэдээлэл авагдаагүй боловч энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, энэ асуудалтай холбоотой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн, ямар арга хэмжээ авах талаар мэдлэг, мэдээлэл хомс байна. Түүнчлэн хилийн боомтууд, түүнд үйл ажиллагаа явуулж буй хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, ур чадварын байдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангалт, тээвэр, ложистикийн дутагдалтай байдал болон улсын хилээр нэвтрэх ачаалал боомт тус бүрт харилцан адилгүй байгаа зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Гаалийн байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.29.4 дэх заалтыг хэрэгжүүлж буй боловч терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тусгайлсан бодлого, журам байхгүй байна. Гаалийн байгууллагаас бэлэн мөнгө, үнэт металл болон үнэт эдлэлд гаалийн өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаарх мэдээг хүснэгтээр харуулж байна.
НҮБ-аас баталсан хориглосон, хязгаарласан бараанд хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй. Зөвхөн Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас тогтоосон хориглосон хязгаарласан бараанд хяналт тавьдаг. Гаалийн байгууллагаас хоёрдмол зориулалттай бараанд гаалийн хуульд заасан хяналт шалгалтын хэлбэрүүдийг л хэрэглэж байгаа тул хоёрдмол зориулалттай барааны жагсаалт, түүнд тавих тусгайлсан хяналт тавих чиг үүрэг нь одоог хүртэл зохицуулалтгүй байсаар байна. Иймд манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрсөн бүртгэл мэдээлэлд энэ тоо, мэдээ орохгүй байгаа нь хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүнийг терроризмыг санхүүжүүлэх, зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх зорилгоор нэвтрүүлэх эрсдэлтэй байна. Нөгөө талаас энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах байгууллагын дотоод төлөвлөлт, зохион байгуулалт, мэдээлэл солилцох журам байхгүй зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Учир нь гаалийн байгууллагын өнөөгийн тогтолцоонд энэ чиглэлийн тусгайлсан чиг үүрэг, хяналт тавих нэгж, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна. МУТСТэмцэх гэмт хэргийн чиглэлээр гаалийн байгууллагын хийсэн эрсдлийг үнэлгээг хавсаргав.
Гаалийн байгууллагын бодлого, төлөвлөгөөнд МУТСТ гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг оруулах, эрх зүйн зохицуулалт хийх, албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, бодлогоор дэмжих, санхүүжүүлэлт хийх, бүтэц зохион байгуулалтын ажил хийх зэрэг ажил эхлээд зайлшгүй хийгдэх шаардлагатай байна.
Тав. Нэгдсэн дүгнэлт.
Эрсдлийн үнэлгээний шалгуур үзүүлэлт тус бүрийн нийлбэрээс дүгнэхэд эрсдэл бүхий салбар, чиглэл, байгууллага, тэдгээрийн ажилтан, албан хаагчдын терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны бэлэн байдал, хариу арга хэмжээ авах төлөвлөлт, зохион байгуулалт, мэргэшсэн болон чиглэл хариуцсан албан хаагчдын бэлтгэгдсэн байдал, мэргэжлийн түвшин, анхаарал сонор сэрэмж хангалтгүй түвшинд байгаа нийтлэг дутагдал илэрч байгаа нь эрсдлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна.
Мөн түүнчлэн тухайн салбар, байгууллага, чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, үйлчилгээ, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, боловсруулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйгээс шалтгаалан энэхүү гэмт хэрэгт өртөх, ашиглагдаж болзошгүй нөхцөл байдалтай байна.
Нөгөө талаас тухайн эрсдэл бүхий салбар, байгууллага, чиглэлд хяналт тавих эрх бүхий байгууллагуудын хувьд терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэргийн талаарх зохих түвшний мэдлэг, мэдээлэлгүй байдал, мэргэшсэн албан хаагч болон чиг үүрэг бүхий нэгжгүй байгаа байдал, салбар, байгууллага хоорондын харилцан хамтын ажиллагааны дутагдалтай байдал, мэдээлэл солилцооны шуурхай байдал алдагдсан нь мөн эрсдлийг нэмэгдүүлж байна.
ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДАГУУ ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН САНАЛ
Эрсдлийн үнэлгээний мөрөөр эрсдлийг цаашид бууруулах, арилгахад чиглэсэн дараах үйл ажиллагааг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
Нэг. Монгол Улсын Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээ, дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлд тус тус танилцуулж, эрсдэл өндөр гарсан салбаруудад чиглэсэн эрсдлийг бууруулах, арилгах зөвлөмж боловсруулж үйл ажиллагаандаа тусгаж ажиллах.
Хоёр. Монгол Улсын Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээг цаашид иж бүрнээр үнэлж гаргах шаардлагатай. Чингэхдээ эрсдлийн үнэлгээ гаргах арга, аргачлалын стандартыг боловсруулж, нэг мөр тогтоох, энэхүү стандартад үндэслэж эрсдлийн үнэлгээнд оруулбал зохих мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагаас шаардаж гаргуулах, улмаар эрсдэл бүхий салбар, байгууллага, чиглэлийг нарийвчлан задалж үнэлгээг боловсруулах нь илүү бодитой үр дүн гаргахад дөхөмтэй байна.[4]
Гурав. Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээний дагуу Монгол Улсын Терроризмтой тэмцэх үндэсний стратегит холбогдох байгууллагуудад чиглэсэн эрсдлийг бууруулах, арилгах арга хэмжээ авах талаарх санал, зөвлөмж, чиглэлийг боловсруулж тусгах.
Дөрөв. Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдлийн талаар төрийн бүх байгууллагын түвшинд болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудад ойлголт, мэдлэг мэдээлэл олгох сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагатай байна.
Тав. Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх төрийн зохицуулагч байгууллага хоорондын уялдаа холбоо болон хяналт тавих эрх бүхий байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бэхжүүлэх, сайжруулах.
Зургаа. Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авахтай холбоотой эрх зүйн орчин зохицуулалтыг боловсронгуй болгож, үйл ажиллагааны давхцал, хуулийн цоорхой, дэглэмийн давхардлыг арилгах шаардлагатай байна.
Долоо. Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хяналт тавих эрх бүхий байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, санхүүгийн мөрдөн шалгах үйл ажиллагааг олон улсын түвшинд нийцүүлэн хэрэгжүүлэх ажлуудыг шат дараалан авч хэрэгжүүлэх шаардлагатай зэрэг болно.
[1] Монгол Улсын Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг гаргахад байгууллагуудаас ирүүлсэн мэдээ, мэдээлэл, статистик тоо баримт, Ажлын хэсгээс тусгайлан бэлтгэсэн асуулганд туйлын хангалтгүй хариу мэдээлэл ирүүлсэнийг энд онцгойлон дурдах шаардлагатай байна.
[2] Монгол Улсад террорист гэмт хэрэг гарч болзошгүй суурь нөхцөлийн эрсдэл “дунд” түвшинд байгаа талаарх судалгаа, дүгнэлтийг “Монгол Улсын 2018 оны Терроризмын аюулын талаарх эрсдэлийн үнэлгээнд тусгасан болно.”
[3] МУТС-тэй тэмцэх тухай хуулийн дагуу банкууд огцом өөрчлөгдсөн их дүнтэй гүйлгээ, эдийн засаг, хууль зүйн илт үндэслэлгүй гүйлгээ, улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийгдсэн гүйлгээ, МУТС-тэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой улсаар дамжуулан хийгдсэн гүйлгээнд тусгайлан хяналт тавих үүрэгтэй.
[4] Монгол Улсын Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээг гаргахад байгууллагуудаас ирүүлсэн мэдээ, мэдээлэл, статистик тоо баримт, Ажлын хэсгээс тусгайлан бэлтгэсэн асуулганд туйлын хангалтгүй хариу мэдээлэл ирүүлснийг энд онцгойлон дурдах шаардлагатай байна.