Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх нь хүний амь нас, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, цаашлаад олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулж байна. Террорист байгууллага, бүлэглэл болон бусад этгээдийн зүгээс түүнийг олж авахыг эрмэлзэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэхэд тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэхээр зэхэж буй этгээдүүдтэй холбоотой аливаа санхүүгийн урсгалыг таслан зогсоох нь чухал ач холбогдолтой юм.
Олон Улс “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх”-ийн ойлголтын талаар нэгдсэн тодорхойлолтод хараахан хүрээгүй байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 тогтоолд үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын үүрэг, хариуцлагыг тогтоож, үр дүнтэй тэмцэхэд улс орнуудыг эрүүгийн, иргэний, захиргааны эрх зүйн чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалж байна. НҮБ-ын хяналтын газраас Иран болон Хойд Солонгосд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг хориг арга хэмжээ авч байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн эдгээр тогтоолууд нь үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн санхүүгийн өргөн хүрээний арга хэмжээг агуулдаг. Тиймээс үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх нь санхүүгийн гэмт хэргийн эрсдэл мөн хориг арга хэмжээний эрсдэлд тооцогдож байна.[1]
Зорилтот санхүүгийн хориг арга хэмжээ нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр зэхэж буй этгээдүүдийн мөнгөн хөрөнгийн шилжилт, хөдөлгөөний урсгалтай тэмцэхээр гаргасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудын нэгээхэн хэсэг юм. Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ) нь Иран, Хойд Солонгосын цөмийн зэвсэг дэлгэрүүлэх хөтөлбөртэй тэмцэхэд чиглэсэн санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх стандартыг тогтоодог. ФАТФ-ын 7-р зөвлөмж болон Шууд хэрэгжилт (Immediate Outcome) 11-т зэвсэг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой зорилт хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх олон улсын стандартыг тусгайлан тусгасан байдаг.
“Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх” гэж:
Хойд Солонгосын эсрэг авагдсан хориг арга хэмжээний талаарх мэдээллийг НҮБ-ын доорх цахим хуудаснаас харна уу:
https://www.un.org/securitycouncil/sanctions/information
НҮБ-ын цогц хориг арга хэмжээ нь санхүүгийн зорилтод хориг арга хэмжээнээс гадна үйл ажиллагаанд суурилсан санхүүгийн хориг, эдийн засаг, тодорхой нэгэн салбарын хориг арга хэмжээ болон холбогдох санхүүгийн хориг, сонор сэрэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг багтаана.
Хурдан лавлах жагсаалт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудын хориг арга хэмжээний үүргийн дэлгэрэнгүй тайлбарыг багтаасан болно.
https://rusi.org/sites/default/files/20181002_model_law_2nd_edition_final_for_web.pdf
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх арга хэлбэр болон мөнгө угаах ,терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй харьцуулах нь
Мөнгө угаах нь тойрог хэлбэртэй үйл явц бөгөөд гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг угааж хууль ёсны хэлбэрт оруулан дахин ашиглах боломжтой болгох үйл явц юм. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлж буй этгээдүүд мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх арга, хэрэгслийг ашиглан хууль бусаар олсон хөрөнгийг аливаа улсын сахүүгийн системээр дамжуулан шилжүүлж болох ч энэ үйл явц нь шулуун байдаг. Тиймээс, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх үйл явц нь терроризмыг санхүүжүүлэх үйл явцтай илүү төстэй юм. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүхийг санхүүжүүлэхэд ашиглаж буй хөрөнгийг тодорхой үе шаттайгаар шилжүүлдэг ба уг хөрөнгийг үй олноор хөнөөх зэвсгийг бүтээхэд шаардагдах бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлбөрт зарцуулдаг.
Шинэ Америкийн аюулгүй байдлын төв (Center For New American Security)-өөс гаргасан тайланд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гурван үе шатыг тодорхойлсон байна. Үүнд:
Эх сурвалж: Dr Jonathan Brewer, The Financing of Nuclear and Other Weapons of Mass Destruction Proliferation, CNAS, January 2018, p.5.
Түүнчлэн Их Британи аюулгүй байдал судалгааны институт (RUSI)-ээс гаргасан тайланд үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх үйл ажиллагааг дараах гурван төрөлд хуваасан:[4]
Үүнд үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд шаардагдах бараа (импортын / экспортын, түүнчлэн тээврийн бараа), бүтээгдэхүүний худалдан авалтыг хийхэд санхүүжилт болон төлбөр тооцооны дэмжлэг үзүүлэх санхүүгийн үйлчилгээнүүдийг ойлгоно. Жишээлбэл, бизнесийг дэмжих санхүүгийн үйлчилгээ, далайн болон тээврийн даатгал, экспортын бараа, бүтээгдэхүүний баталгаа гэх мэт.
Хууль бус үйл ажиллагаанууд. Үүнд:
Түүнчлэн үүнд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх ажиллагааг нуун дарагдуулахад чиглэсэн хууль ёсны бизнесийн үйл ажиллагаа багтана. Жишээлбэл:
Үүнд дээрх хоёр ангилалд дурдагдсан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэгчдийн (ялангуя Хойд Солонгос) байгуулсан цогц сүлжээг ойлгоно. Энэхүү ангилалын үйл ажиллагаанд хамтарсан үйлдвэр байгуулах, халхавчийн компани байгуулах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх (жишээ нь, дамжуулагч хэлбэрээр лиценз эзэмшдэггүй компаниуд гэх мэт), хил дамнасан тээврийн үйлчилгээ үзүүлэгч дундын этгээдүүд. Тогтсон хэвийн, хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа эрхэлж буй компанийг ашиглаж болохоос гадна тухайн хуулийн этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тэдэнд мэдэгдэлгүйгээр ашиглах боломжтой.
Цаашид үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэмт хэргийг үйлдэх түгээмэл арга, хэлбэрийн талаарх судалгааг доорх цахим хуудаснаас харна уу.
https://www.un.org/securitycouncil/sanctions/1718/panel_experts/reports
https://projectalpha.eu/wp-content/uploads/sites/21/2018/05/FoP-13-October-2017-Final.pdf
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэл
Аливаа улс орнууд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлд дараах байдлаар өртдөг. Үүнд:
Санхүүгийн салбар дахь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлийг дараах хүчин зүйлүүдийг ашиглан судлах шаардлагатай:
Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын талаар нэмэлт мэдээ, мэдээллийг доорх эх сурвалжаас лавлана уу. ФАТФ-ийн зааварт эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсруулах ерөнхий мэдээллүүд агуулагдсан байдаг. RUSI гарын авлага нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний аргачлалын талаар ойлголт, нэмэлт мэдээ, мэдээллийг өгдөг. Энэ нь үндсэндээ аливаа улс, орны засгийн газарт зориулагдсанаас гадна санхүүгийн салбар дахь эрсдэлийг үнэлэх аргачлалын талаар заасан байдаг. Шинэ Америкийн аюулгүй байдлын төв (Center for New American Security)-өөс гаргасан заавар нь үндсэндээ санхүүгийн байгууллагуудад чиглэсэн байдаг.
https://www.fatf-gafi.org/media/fatf/content/images/National_ML_TF_Risk_Assessment.pdf
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхийг бууруулах арга хэмжээ
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилт хориг арга хэмжээг дагаж мөрдөхийг сайжруулах зааврыг СМА-ны вэбсайтаас олж болно. www.mongolbank.mn; www.frc.mn; www.nctc.gov.mn; www.gia.gov.mn
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийг илүү өргөн хүрээнд бууруулах талаар авч үзэхийн тулд түүний санхүүжилтийн асуудлыг авч үзэх хэрэгтэй:
Боломжтой бүх нээлттэй эх сурвалжуудыг тогтмол ашиглах хэрэгтэй (жишээлбэл, НҮБ-ын шинжээчдийн зөвлөлийн тайлан).
Та эрх баригчидтай байнгын харилцаатай байх ёстой:
Газарзүй болон үйл ажиллагаа нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлд өртөж байгаа эсэхийг ойлгох
Харилцагчийг таньж мэдэх
Үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд шаардагдах бараа, бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг тодорхойлох
НҮБАЗ-өөс үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээр баталсан тогтоол:
НҮБАЗ-ийн 1540 тогтоол. /НҮБАЗ-өөс 2004.04.28-ны өдөр баталсан/ болон дээрх тогтоолуудын залгамж бусад тогтоолууд хамаарна.
НҮБАЗ-өөс БНАСАУ-ын эсрэг хэрэгжүүлэхээр баталсан тогтоолууд:
НҮБАЗ-ийн 1718 тогтоол. /НҮБАЗ-өөс 2006.10.14-ний өдөр баталсан/
НҮБАЗ-ийн 1874 тогтоол. /НҮБАЗ-өөс 2009.06.12-ны өдөр баталсан/
НҮБАЗ-ийн 2087 тогтоол. /НҮБАЗ-өөс 2013.01.22-ны өдөр баталсан/
НҮБАЗ-ийн 2094 тогтоол. /НҮБАЗ-өөс 2013.03.07-ны өдөр баталсан/
НҮБАЗ-ийн 2270 тогтоол. /НҮБАЗ-өөс 2016.03.02-ны өдөр баталсан/
НҮБАЗ-ийн 2321 тогтоол. /НҮБАЗ-өөс 2016.11.30-ны өдөр баталсан/
НҮБАЗ-ийн 2371 тогтоол. /НҮБАЗ-өөс 2017.08.05-ны өдөр баталсан/
НҮБАЗ-ийн 2375 тогтоол. /НҮБАЗ-өөс 2017.09.11-ний өдөр баталсан/
НҮБАЗ-ийн 2397 тогтоол. /НҮБАЗ-өөс 2017.12.22-ны өдөр баталсан/ болон дээрх тогтоолуудын залгамж бусад тогтоолууд хамаарна.
НҮБАЗ-өөс Иран Улсын эсрэг хэрэгжүүлэхээр баталсан тогтоолууд:
НҮБАЗ-ийн 2231 тогтоол. /НҮБАЗ-өөс 2015.07.20-ны өдөр баталсан/
[1]Joshi, Dall, Dolzikova, Guide to Conducting a National Proliferation Financing Risk Assessment, RUSI Occasional Papers, May 2019, p.5.
[2]https://www.legalinfo.mn/additional/details/3322?lawid=11634
[3] Dr Jonathan Brewer, The Financing of Nuclear and Other Weapons of Mass Destruction Proliferation, CNAS, January 2018, p.4.
[4]Joshi, Dall, Dolzikova, Guide to Conducting a National Proliferation Financing Risk Assessment, RUSI Occasional Papers, May 2019.
[5]These are the Nuclear Suppliers Group, the Missile Technology Control Regime, and the Australia Group.
[6]Berger, Joshi, Countering Proliferation Finance: Implementation Guide and Model Law for Governments, RUSI Guidance Paper, July 2017, pp.9-10.
[7]Joshi, Dall, Dolzikova, Guide to Conducting a National Proliferation Financing Risk Assessment, RUSI Occasional Papers, May 2019, Annex 6 RUSI Proliferation Financing Rapid Risk Assessment Tool.
[8]FATF, Proliferation Financing Report, June 2008, Annex 1. Report is available at: http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/Typologies%20Report%20on%20Proliferation%20Financing.pdf