92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Геостратегийн сөргөлдөөний хоёрдугаар фронт: Европ-4.2.

Худалдааны, тарифын гэх дайны  нэгдүгээр фронт нь  АНУ, БНХАУ хооронд явагдаж, харин хоёрдугаар фронт Европ болж байна. Хэдийгээр АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны хэлэлцээрийн эхний үе шат дуусаж талууд гарын үсэг зурсан боловч өсгөсөн тарифын хэмжээ хэвээр үлдэж хоёрдугаар үе шат шинэ сөргөлдөөнийг бий болгоно. Сөргөлдөөний хоёрдугаар фронт гэх Европ тивд үйл явц бас л өрнөлттэй, ”фронтын шугам” тодорхой бус, олон оролцогчидтой, холбоотнууд болох Европын холбоо, АНУ хоорондоо зөрчилдсөн, хүчгүй нь нөлөөтэй болж буй “гаж дайн” хэлбэртэй явагдаж байна.  Энэ тухай өмнөх дөрвөн цувралд өгүүлсэн бол БНХАУ-ын Европ дахь ашиг сонирхол, түүнээс үүсч буй эрсдэл, БНХАУ-ын хөрөнгө оруулалт, тэлэлтийн эсрэг авч буй алхамууд, хөрөнгө оруулалтын буурч буй шалтгааны тухай энд өгүүлэх болно. Европын холбоо ч БНХАУ-ын тэлэлтийг тогтоон барих сөрөг арга хэмжээ авч хөрөнгө оруулалтыг хязгаарлах, Бүс ба зам санаачлагын эсрэг өөрийн “Холболтын стратег”-ийг хэрэгжүүлж эхэлсэний үр дүн гарч байна уу?  

БНХАУ-ыг тэлэлтийн эрсдэл, тогтоон барих алхмууд.

Европын холбооны удирдлагын зүгээс БНХАУ-ын тэлэлт зөвхөн эдийн засгийн  гэхээс, улс төр, аюулгүй байдлын эрсдэлтэй төвшинд хүрсэн хэмээн тогтоон барих хариу арга хэмжээг авч эхэлсэн. 2018 оны 11-р сард гадаадын хөрөнгө оруулалтад тавих хяналтыг чангатгах, эрх зүйн орчныг сайжруулах шийдвэр гаргаж харгалзах хуулийн төслийг Европарламент 2019 оны 2-р сард баталсан. Европын Комисс 2019 оны 3-р сард БНХАУ-г “технологийн давамгайллыг эрмэлзэгч, системийн өрсөлдөгч” хэмээн нэрлэж 2016 онд баталсан “ЕХ-Хятад стратеги”-д тодотгол оруулж, тус улстай харилцах 10 зүйлт арга хэмжээ бүхий дүгнэлтийг гаргасан байна. Түүний сүүлчийн 3 зүйл нь дотоодын зах зээл, стратегийн дэд бүтэц, компани, технологийг хамгаалах, өөрийн 5G технологийг бий болгох тухай заасан байна.  

Төв болон Зүүн Европын орнуудад БНХАУ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тэдгээр улсуудтай харилцах “17+1” форматыг бий болгосон нь тус холбооны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлнө, үндэсний аюулгүй байдлын чухал ач холбогдол бүхий дэд бүтэц, өндөр технологийн салбарт хяналт тогоох эрсдэлтэй  хэмээн шүүмжилж, The Diplomat сэтгүүлд үүнийг БНХАУ-ын Европын холбоог бусниулах “троягийн морь” гэж бичсэн байна. Европын холбооны улсууд БНХАУ-тай харилцах харилцаандаа нэгдмэл байр суурьтай байхад хүндрэл үүсч ЕХ-ны эв нэгдэл, Евро-парламентийн санал хураах, шийдвэр гаргах үйл явцад БНХАУ нөлөөлөх боломжтой болж байна гэж эмээж байна.  Тус хамтын ажиллагаанд ЕХ-ны 11 орон оролцдог бөгөөд дахин  хоёр улс нэмэгдвэл Евро-парламентын санал хураах  олонх бүрдүүлэх хэмжээнд хүрэх нь эрх зүй, улс төрийн үр дагавартай хэмээн үзэж байна /Зураг 2 /. 2018 оноос Грек улс нэмэгдэж “17+1” форматад шилжсэнээр Хятад улс Европод нөлөө бүхий хүчин зүйл болсон гэж дүгнэсэн байна.

БНХАУ, ЕХ-ны хоорондын зөрчилөөнд гуравдагч улсын нөлөөлөл орох болсон. АНУ зүгээс ЕХ-нд БНХАУ-ын талаар баримтлах бодлогоо эргэн харахыг анхаруулж байгаа. Үүний нэг жишээ Европод ил болон далд хэлбэрээр эрчимтэй явагдаж буй мэдээлэл, харилцааны салбар дахь сөргөлдөөн юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалт Европын улсуудын мэдээлэл харилцааны салбар, түүний дотор 5сүлжээнд ихээр орж ирсэн тул АНУ кибер аюулгүй байдлын асуудлыг НАТО, ЕХ-ны хүрээнд онгой анхаарахыг шаардсан.

БНХАУ, ЕХ-ны хоорондын зөрчилөөнд гуравдагч улсын нөлөөлөл орох болсон. АНУ зүгээс ЕХ-нд БНХАУ-ын талаар баримтлах бодлогоо эргэн харахыг анхаруулж байгаа. Үүний нэг жишээ Европод ил болон далд хэлбэрээр эрчимтэй явагдаж буй мэдээлэл, харилцааны салбар дахь сөргөлдөөн юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалт Европын улсуудын мэдээлэл харилцааны салбар, түүний дотор 5G сүлжээнд ихээр орж ирсэн тул АНУ кибер аюулгүй байдлын асуудлыг НАТО, ЕХ-ны хүрээнд онгой анхаарахыг шаардсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Помпео, Батлан хамгаалахын дэд  сайд Катрин Уиллбаргер энэ технологи Европт эрсдэл, аюул занал учруулна гэж анхаруулсан. Еврокомиссын зүгээс  5G технологийн асуудлаар хэд хэдэн зөвлөмж, удирдамж гаргасан боловч түүнийг хэрэгжүүлэхийг яарахгүй байна. ЕХ ихэнх улсууд үүнийг хүлээж авахгүй байгаа бөгөөд Жан Клод Юнкерс “Европын харилцаа холбооны зах зээл чөлөөтэй учраас аль нэг гадаадын компанийг хязгаарлахгүй” гэж мэдэгдсэн  байна. Европ-Азийн холболтын стратеги. Европын холбооны зүгээс БНХАУ-ын тэлэлтийг тогтоон барихын тулд АНУ-тай харьцуулахад шууд сөргөлдөх бодлого бус харин Бүс ба зам санаачлагад угтуулан түүнтэй эн тэнцэхүүц “Евро-Азийн холболтын стратеги”-г хэрэгжүүлэх тухай 2018 онд зарласан болно.        Тус стратегийг боловсруулах шийдвэрийн тухай Еврокомисс, ЕХ-ны Дээд төлөөлөгчийн газрын хамтарсан мэдэгдлийг Еврокомиссын ерөнхийлөгч Фредерика Могерини, ЕХ-ны тээврийн асуудал эрхэлсэн комиссар Виолета Балк нар хийсэн.        Холболтын стратегийн зорилгыг Европ-Азийн орон зайд тээвэр, эрчим хүч, цахим эдийн засаг, иргэд хоорондын харилцаа холбоо бүхий бүх төрлийн холболтууд /газар, тэнгис, агаар/-аас гадна цахим болон эрчим хүчний холбоосуудыг бий болгох, үүний тулд түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах болно гэж тодорхойлсон. Азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалтыг Юнкерсийн төлөвлөгөө гэгдэх “Европын дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөө”, “Европын гадаад хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-тэй тус тус уялдуулж  олон улсын санхүүгийн хамтын ажиллагаа, хувийн секторын санхүүжилтыг татаж 500 тэрбум евро төвлөрүүлнэ гэсэн байна. 

БНХАУ-ын ухралт

БНХАУ-ын Европт дахь тэлэлт сүүлийн жилүүдэд буурч 2019 онд 13.4 тэрбум ам. доллар болж 2013 оноос хойшхи доод хэмжээнд хүрлээ. АНУ, БНХАУ-ын геостратегийн сөргөлдөөн Д. Трампын сонгогдсон 2016 оноос хурцдаж, тарифын хязгаарлалт, худалдааны дайны улмаас БНХАУ-ын эдийн засаг суларч, өсөлтийн хурд саарч, 6.0 хувьд буюу хамгийн доод хэмжээндээ хүрээд байна. БНХАУ-ын гадаадад хийсэн хөрөнгө оруулалт зөвхөн Европт биш дэлхийн нийт дүнгээрээ буурч 2017 онд 107 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 19 тэрбум ам.доллар болж 83 хувиар буурсан гэж Бэйкер Маккензи, Родиум Группийн судалгаанд дүгнэжээ. Үүний 13.4 тэрбумыг Европт оруулсан бол 5.5 тэрбумыг Хойд Америкийн улсуудад оруулсан бөгөөд өмнөх оныхтой харьцуулбал Европт 40 хувь, Хойд Америкт 27 хувиар тус тус буугаад байна

БНХАУ-ын Европод хийх томоохон хөрөнгө оруулалтууд 2019 онд шинэ хуулийн хүрээнд цуцлагдаж, эсхүл хойшлогдоод байгаа. Үүний хамгийн том нь Португалийн эрчим хүчний Energias de Portugal компанийг 10 тэрбум доллараар China Tree Gorges’ авах хэлцэл цуцлагдсан явдал юм. Мөн Их Британийн аялал жуулчлалын томоохон компани Thomas Cook-ийн 25 хувийг 562 сая ам. доллараар авах Хятадын Fusun компанийн төлөвлөгөө зөвшөөрөгдөхгүйд хүрч байна. 

Хөрөнгө оруулалтад тавих ЕХ-ны хяналтын шинэ систем Хятадын дээрх алхмуудыг хязгаарлахад чиглэгдэж 2019 онд ХБНГУ-ын металлургийн Leifeld Metal Spinning компанийг БНХАУ-ын компани авах гэж байсныг зогсоосон. Тус компани цөмийн эрчим хүч  болон батлан хамгаалах салбарт хэрэглэгддэг тусгай зориулалтын ган үйлдвэрлэдэг юм. Мөн эрчим хүч дамжуулах  50Herz компанийн хувьцааг авах асуудлыг зөвшөөрөөгүй байна. Европ дахь Хятадын хөрөнгө оруулалтыг ихээр татдаг байсан Франц, ХБНГУ-д хийсэн хөрөнгө оруулалт 2019 онд эрс багасч 1.8-аас 0.1 тэрбум ам. доллар, 2.5–аас 0.7 тэрбум ам.долларт хүрч тус тус буураад байна.   

БНХАУ-ын төрийн өмчийн компаниуд Европ дахь тус улсын хөрөнгө оруулалтын 50 хувиас ихийг эзэлж байсан. 2014-2017 онуудад тухайн үеийн хууль эрх зүйн орчны боломжийг ашиглаж стратегийн ач холбогдолтой аж үйлдвэр,  эрчим хүч, материал үйлдвэрлэлийн салбарт төрийн өмчийн компаниуд их хэмжээний хөрөнгө оруулж байсан бол энэ нь эрс буугаад байна. Мөн санхүүгийн ашиг олох зорилготой хөрөнгө оруулалт 2015-2018 онуудад өсөлттэй байсан бол Европод бүр татраад байна.  Энэ нь БНХАУ-ын зүгээс санхүүгийн эргэлзээтэй гүйлгээ, хөрөнгө оруулалтанд тавьсан хяналтыг чангатгасантай холбоотой юм.   БНХАУ-аас Европын улсуудад хийж буй хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурч буй нь дараах шалтгаантай гэж олон улсын шинжээчид үзэж байна. Үүнд: АНУ, БНХАУ-ын геостратегийн сөргөлдөөн, худалдааны дайны улмаас БНХАУ-ын эдийн засаг суларч, өсөлтийн хурд саарсан. Европын улс орнуудын зүгээс БНХАУ-ын хөрөнгө оруулалтад тавих хяналтыг нэмэгдүүлж хэд хэдэн том төслүүдийг зогсоосон.  Европын холбооны зүгээс Бүс ба зам санаачлагын эсрэг “холболтын стратеги” хэрэгжүүлж өөрсдөө их хэмжэний хөрөнгө оруулж эхэлсэн.

Брекситийн асуудлаас болж ЕХ, Их Британийн эдийн засагт сөрөг нөлөөлж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүд хойшлогдсон. БНХАУ-ын санхүүгийн салбар хүндэрсэн, дотоод зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн хөрвөх чанар муудсан. БНХАУ-ын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинд хийсэн шинэчлэл, гадаадаас орж буй хөрөнгө оруулалтыг дэмжих, гадагш хийж буй хөрөнгө оруулалтыг тоон үзүүлэлтээс чанарт шилжихийг анхаарч эхэлсэн.

     БНХАУ-ын Европт дахь тэлэлт сүүлийн жилүүдэд буурч 2019 онд 13.4 тэрбум ам. доллар болж 2013 оноос хойшхи доод хэмжээнд хүрлээ. АНУ, БНХАУ-ын геостратегийн сөргөлдөөн Д. Трампын сонгогдсон 2016 оноос хурцдаж, тарифын хязгаарлалт, худалдааны дайны улмаас БНХАУ-ын эдийн засаг суларч, өсөлтийн хурд саарч, 6.0 хувьд буюу хамгийн доод хэмжээндээ хүрээд байн

БНХАУ-ын зүгээс гадаадад хийж буй хөрөнгө оруулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, өндөр технологи, харилцаа холбоо, дэд бүтэц гэх мэт тэргүүлэх салбаруудад анхаарах болосон.

БНХАУ-ын гадаад хийх хөрөнгө оруулалтад төрийн өмчит компаниудын эзлэх хувь, санхүүгийн эргэлзээтэй гүйлгээ, хөрөнгө оруулалтыг багасгаж эхэлсэн.

Дээрх шалтгааны эхний дөрөв нь АНУ, Европын холбооны зүгээс авч буй алхамууд буюу гадаад орчинтой холбоотой бол сүүлийн дөрөв нь БНХАУ-ын дотоод бодлогын шинэчлэлтэй холбоотой юм.  АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан зөөлөрч хэлэлцээрийн эхний шатыг үзэглэх болсон нь БНХАУ-ын болон Европын холбооны улсуудын эдийн засагт эерэг өөрчлөлтийг 2020 онд бий болгоно хэмээн үзэж байна. Мөн БНХАУ-ын зүгээс санхүүгийн салбарын хүндрэлийг даван туулж, дотоод зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн хөрвөх чанарыг сайжруулж, гадаадад хийж буй хөрөнгө оруулалтын чанар, бүтэц анхаарч эхэлсэн. Хятадад гадаадаас хийх хөрөнгө оруулалт олон жил дараалж буурч байсан бол сүүлийн хоёр жилд 43 тэрбум ам. долларт хүрч 30 хувиар нэмэгдсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, импортыг нэмэгдүүлэх БНХАУ-ын бодлого эерэг үр дүнд хүргэх талтай. Гадаадад гаргасан бондын арилжаа 2019 онд сайжирсан. Төв банкны зүгээс зээлийн өртөгийг бууруулах, зээлдэгчийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээнд тавих шаардлагыг 2020 онд  нэмэгдүүлэх  тухай мэдэгдсэн. Европод Брекситийн асуудлаас үүссэн тодорхойгүй байдал, үүнээс болж хойшлогдож байсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд сэргэж, Брекситээс үүсэх эдийн засгийн хүндрэлээ давахын тулд  Европын улсууд болон Их Британи улс (БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр авдаг улсын хувьд) Хятадын хөрөнгө оруулалтыг татах сонирхол нэмэгдэх боломжтой. Хэрэв БНХАУ-ын эдийн засаг сайжирч, дээрх арга хэмжээнүүд хэрэгжиж, Европын улс орнуудын БНХАУ-ын эсрэг байр суурь суларч ЕХ-ын шинэ бодлоготой уялдуулан зохицуулалт хийж чадах бол БНХАУ-ын Европ дахь тэлэлт, хөрөнгө оруулалт сэргэх магадлалтай юм.