92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦ ХАМГААЛАХ АЖИЛТАНД ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Засгийн газрын 2017 оны 246 дугаар

 тогтоолын 4 дүгээр хавсралт

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦ ХАМГААЛАХ АЖИЛТАНД 

ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн болон албаны нууц (цаашид “нууц” гэх) хамгаалах ажилтан (цаашид “нууц хамгаалах ажилтан” гэх)-ныг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор түүнд цалингийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Нууц хамгаалах ажилтнаар тагнуулын байгууллагын Аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж тэнцсэн хүнийг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр томилно.

1.3. Нууц хамгаалах ажилтанд олгох цалингийн нэмэгдлийг томилогдсон өдрөөс эхлэн олгоно.

 

Хоёр. Нууц хамгаалах ажилтанд олгох

     цалингийн нэмэгдэл

2.1. Нууц хамгаалах ажилтны цалингийн нэмэгдлийг түүний ажлын ачаалал, хариуцаж байгаа нууцын зэрэглэл, нууцтай ажилласан хугацаа зэргийг харгалзан тухайн ажилтны албан тушаалын үндсэн цалингийн 10-30 хувиар тооцож, сар бүр олгоно.

2.2. Нууц хамгаалах ажилтны цалингийн нэмэгдлийг зөвхөн нууц хариуцан ажиллаж байгаа хугацаанд олгоно.

2.3. Энэ зүйлийн 2.2-т заасан хугацаанд нууц хамгаалах ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн, томилолтоор ажилласан, захиргааны шийдвэрээр түр чөлөөтэй байсан, эмчлүүлсэн хугацаа мөн адил хамаарна.

Гурав. Нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл

олгохгүй байх үндэслэл

3.1. Нууц хамгаалах ажилтны цалингийн нэмэгдлийг дараах тохиолдолд олгохгүй:

3.1.1. эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн;

3.1.2. эрх бүхий байгууллагаас нууц хариуцах зөвшөөрлийг хүчингүй болгосон;

3.1.3. жирэмсний болон амаржсаны чөлөөтэй.          

 

Дөрөв. Бусад

4.1. Нууц хамгаалах ажилтнаас бусад нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтанд нууц хамгаалах ажилтны цалингийн нэмэгдэл олгохыг хориглоно.

4.2. Нууц хамгаалах ажилтны цалингийн нэмэгдэлд шаардагдах зардлыг тухайн байгууллага жил бүрийн төсөвтөө тусгуулна.

 

 

 

 

 

---оОо---

НИЙТЭЛСЭН: 2019-02-19 өдөр 15:02:5 цаг           ҮЗСЭН: