92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН У.ХҮРЭЛСҮХ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЛАА

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд нар ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийг ирэхэд Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар тэргүүтэй удирдлагууд хүлээн авч, Тагнуулын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Тагнуулын байгууллагын алба хаагч, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

НИЙТЭЛСЭН: 2021-10-20 өдөр 13:20:0 цаг           ҮЗСЭН: 3770