92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
БАТЫН ХУРЦ (2014-2017 ОН)
Хошууч генерал Б.Хурц Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Сөрөх тагнуулын академид тус тус суралцан төгссөн.
 
1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер, Москва дахь төлөөлөгч, 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, 2002-2003 онд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын орлогч, газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” хувьцаат компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, 2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга, 2014-2017 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар хошууч генерал цолоор шагнуулсан.  Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагдсан. 
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:20:1 цаг           ҮЗСЭН: