92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
АГВААНЖАНЦАНГИЙН ЖАМСРАНЖАВ (1984-1990 ОН)
1943 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн. 1952-1962 онд дунд сургууль, 1962-1967 онд ЗХУ-д Геодезийн дээд сургууль, 1977-1979 онд мөн улсад Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн, геодезийн инженер мэргэжилтэй. 1967-1977 онд УАХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байв. 1979-1981 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, 1981-1984 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1984-1990 онд НАХЯ-ны сайдаар ажилласан. Дэслэгч генерал цолтой. Байлдааны гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнагдсан.
 
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:15:5 цаг           ҮЗСЭН: