92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ӨЛЗИЙХУТАГИЙН ЧОЙЖИЛСҮРЭН (1981-1982 ОН)
1927 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт төрсөн. 1937-1943 онд бага, дунд сургууль, 1947-1950 онд ДЯЯ-ны төв сургууль, 1958-1963 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. 1950-1958 онд ДЯЯ-нд сайдын нарийн бичгийн дарга, ахлах төлөөлөгч, 1962-1973 онд УАХЕГ-т тасаг, хэлтсийн дарга, 1973-1976 онд дипломат албанд, 1976-1981 онд УАХЕГ-ын орлогч, Гадаад тагнуулын газрын дарга, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1981-1982 онд НАХЯ-ны сайд, 1982-1988 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, Польш улсад суух Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Дэслэгч генерал цолтой. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны одон, бусад медалиар шагнагджээ.
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:15:1 цаг           ҮЗСЭН: