1927 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. 1943-1947 онд Мал эмнэлгийн техникум, 1952-1957 онд МУИС төгссөн, малын их эмч мэргэжилтэй. 1947-1970 онд малын эмч, ерөнхий эмч, аймгийн гүйцэтгэх захиргааны орлогч, нэгдлийн дарга, Төв, Баян-Өлгий аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1970-1971 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХГ-ын дарга, 1971-1981 онд НАХЯ-ны сайд, 1981-1990 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллажээ. Хурандаа генерал цолтой. Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:14:3 цаг
ҮЗСЭН:
Хуваалцах