92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
БҮТЭМЖИЙН ДҮЙНХЭРЖАВ (1949-1951 ОН)
1913 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт төрсөн. 1926-1929 онд Багшийн сургууль, 1934-1935 онд Төв сургууль, 1936-1949 онд ДЯЯ-нд туслах, жинхэнэ, ахлах төлөөлөгч, анги, тасаг, хэлтсийн дарга, УАСХГ-ын дарга, ДЯЯ-ны орлогч сайд, 1949-1951 онд ДЯЯ-ны сайдаар ажиллаж байв. 1951-1954 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд суралцан төгссөн. 1954-1973 онд Сүхбаатар, Дорнод аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, Биеийн тамирын төв зөвлөлийн дарга, архивын ахлах ажилтнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хошууч генерал цолтой, Цэргийн гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.
 
НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 15:12:4 цаг           ҮЗСЭН: