92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ОЛОН УЛСАД ГАРСАН ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА, ТООН ҮЗҮҮЛЭЛТ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР
2017 он, 2018 оны эхний 5 сарын байдлаар дэлхийн 61 улсад 2038 удаагийн террорист халдлага гарч 15779 хүн амь үрэгдэн, 14360 хүн хөнгөн болон хүндэвтэр бэртжээ.
 
Тухайлбал, Ирак, Сири, Афганистан зэрэг улсад нийт халдлагын 49 орчим хувь, Нигер, Сомали, Ливи зэрэг улсад халдлагын 20 орчим хувь нь үйлдэгдсэн ба дайн бүхий тогтворгүй байдалд буй дээрх 6 улсад нийт халдлагын дийлэнх буюу 70 орчим хувь нь гарсан талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ.
 
2018 оны 1 дүгээр сард шинэчлэн гаргасан дэлхийн улс орнуудын терроризмын эрсдэлийн индексийг авч үзвэл:
 
/GTI - Global terrorism index/
 
Ирак               96        GТI /-0.04 буурсан/
Афганистан     44        GТI /+0.229 өссөн /
Нигери            314      GТI /+0.075 өссөн /
Пакистан         613      GТI /-0.027 буурсан/
Сири               587      GТI /+0.458 өссөн /
Йемен             076      GТI /+0.607 өссөн / аюулын түвшин хэт өндөр орнууд.
Монгол Улсад визгүй зорчдог, хөрш, олон тооны иргэд тогтмол зорчдог улс орнуудын аюулын зэргийн түвшнийг авч үзвэл:
 
Турк               7.738    GТI /+1.272 өссөн/
Филиппин       7.098    GТI /+0.071 өссөн/
БНХАУ            6.108    GТI /-0.206 буурсан/ аюулын түвшин өндөр орнууд
ОХУ                5.43      GТI /+0.066 өссөн/ аюулын түвшин дунд орнууд.
Аюулын түвшин бүхэл индексээр эрс өссөн орнуудад Турк 1 GТI, Швед 1 GТI, Япон 2.4 GТI, Кувейт 4.3 GТI гэсэн улс орнууд багтсан. Монгол Улсад визгүй зорчдог Турк Улсын эрсдэлийн индекс 14 дүгээр байрнаас эрс өсөж 9 дүгээр байрт орж ирсэн нь дотоодын зөрчил болох Күрдүүд, мөн төрийн эргэлт хийхээр оролдлого хийсэн төрийн албан хаагчид зэргээс хамаарч 2017 онд эрсдэлтэй 10 орны нэг болсон. 
 
Улс орнуудад гарч буй террорист үйлдэл, түүнтэй төстэй халдлага, дайралтуудын зорилго, санаа нь харилцан адилгүй болж, тухайн бүс нутгийн зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцэл, үндэс угсаа, газар нутгийн маргаан, шашны урсгал хоорондын таарамжгүй байдал зэрэг нь гол шалтгаан, нөхцөл болж байна. 
 
 
 
Террорист халдлагын улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 2014 онд хамгийн их буюу 33,000 хүрч байсан бөгөөд түүнээс хойш тогтмол буурсаар байна.
 
 
 
2018 он гарснаас хойш нийт 329 хүн амь үрэгдэж, 450 орчим хүн хөнгөн болон хүндэвтэр бэртэл гэмтэл авсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотын төвд байрлах түргэн тусламжийн газар талибанчууд халдлага үйлдсэний улмаас 103 хүн амь үрэгдэж 235 хүн бэртэж гэмтэж байсан.
 
Олон улсын терроризмын чиг хандлага өөрчлөгдөж, үйлдэж буй арга хэрэгсэл, зорилго зэрэг нь өөр түвшинд очиж байна. Террорист халдлага үйлдэж буй арга хэрэгсэл нь илүү ахуйн чанартай болж, том оврын тээврийн хэрэгсэл, хутга, шатах материал зэрэг олдоц ихтэй хэрэгсэл ашиглах болсон байна.
НИЙТЭЛСЭН: 2018-10-05 өдөр 12:26:2 цаг           ҮЗСЭН: